Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 131 тоот тогтоолоор 2013 онд Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлагдан гарлаа.
Жагсаалт батлагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийлгэж Мэргэжлийн байгууллагаас 2013 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнийн жагсаалтын талаар олон нийтэд мэдээлэл хийв. Тус хэвлэлийн хуралд Үндэсний олон нийтийн Телевизийн ММ агентлаг, TV5, MN25, C1, NTV, SBN, MNC, Эх орон телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байлцлаа.
Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn болон www.e-procurement.mn вэб сайтаас үзнэ үү.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )