Ардчилалын анхдагчдын нэг бол Ерөнхий сайд. Тэрбээр ардчилалын хувьсгалыг амжилттай хийсэн ч парламентын анхны сонгуулиар намдаа УИХ-ын гишүүний зургаахан суудал авч ирсэн гэдэг үндэслэлээр генсекийн суудлаасаа салж байсан түүхтэй. Ажилгүй болсон залуу Н.Алтанхуяг юу хийхээ нэг их удаан бодолгүй нийтийн жишгийг даган Дэнжийн-1000 зах дээр наймаа эрхэлдэг болсон байна. Тэрбээр наймааны журмаар урд, хойд хөршид жим гартал жинс, бэлтгэлийн хувцас зөөж мөнгө тоолох ажилд гаршжээ. Энэ ажлаа хоёр жил хийхдээ тэрбээр наймааны арвин туршлагатай болохын зэрэгцээ мөнгө тоолох сонирхолтой болсон гэнэ. Өөрөө ч энэ сонирхлоо нуудаггүй юм билээ.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )