МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхэд өглөө хуралдаж эхэлсэн. Дөнгөж сая шүүх хурал гурав дахиа завсарлага авлаа. Завсарлага дууссаны дараагаар Улсын дээд шүүх Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдох хэргийн ялыг хэвээр үлдээх эсэхээ танилцуулах юм. Энэхүү шүүх хуралд Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян, Э.Батшугар нар өмгөөлөгчдийн хамт оролцож байна.
Улсын дээд шүүхийн байр руу нэвтрэхэд төвөгтэй байна. Учир нь дээд шүүхийн байрны үүдэнд жагсагчид эсэргүүцлээ илэрхийлэн орилолдож байгаа бол Төрийн тусгай хамгаалалт, цагдаа нар хамтран хамгаалж байна.
Харин шүүх хурал дээр голчлон ТВ-9 болон ган бөмбөлгийн хэргийг голчлон ярьжээ. Шүүхийн шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )