Н.Энхбаярын ялыг 2.6 жил болгон хөнгөллөө

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 07

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн хяналтын шатны шүүх хурал дөнгөж сая гаргасан шийдвэрээ танилцууллаа. Улмаар түүнд оноогоод байсан хэргүүдээс ТВ-9 болон ган бөмбөлөгийн хэргийг хэрэгсэхгүй болгож долоон жилийн ялаас хоёр жилийг нь хүчингүй болгож ялын хугацааг хөнгөрүүллээ. Ингэснээр Н.Энхбаярын дөрвөн жилийн ялыг хоёр жил болгож багасгасан гэсэн үг юм.  

Шүүх хурлын дараагаар түүнийг шууд хорих анги руу ачих болов уу гэсэн яриа байгаа бол түүний биеийн байдлаас шалтгаалаад дахин дассан эмнэлэгтээ хүргэгдэх бололтой.

Харин энэ шүүхийн шийдвэрийг  өмгөөлөгч болон Н.Энхбаярын гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Ерөнхий шүүгч болон ШЕЗ-д хандахаар боллоо. Харин Д.Чулуунбаатар Ж.Мягмаржаргал нарын ялыг хэвээр үлдээсэн байна. Бид мэдээллийн дэлгэрэнгүйг тун удахгүй эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top