Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “Увертюра” хамтлаг Япон орныг зорьсон талаар бид мэдээлсэн . Тодруулбал Төрийн шагналт, Монгол улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам тэргүүтэй Монгол поп опера “Увертюра” хамтлаг, ардын урлагын этник “Домог” хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, уран нугараач Нямгэрэл, Болормаа зэрэг мэргэжлийн уран бүтээлчид арлын Япон орны нийт зургаан муж хотоор тойрон аялан тоглолт хийгээд өчигдөр эх орондоо иржээ.
“Увертюра” хамтлагийн хувьд олон улсад Монгол поп опера урсгалыг сурталчилж байгаа бөгөөд тоглосон газар бүртээ өндрөөр үнэлэгддэг юм. Сая Наран улсад Япончуудыг уяраагаад ирсэн байна. Ингэхдээ тус хамтлагийн залуус өөрсдийн уран бүтээлээс хүргээд зогсохгүй Япон ардын дууг нь өөрсдийн төрөл болох попера чиглэлд оруулан дуулсан аж. Харин ингэж дуулахад хөгжмийн найруулгыг тус хамтлагын продюсер Б.Алтанхуяг мэргэжлийн өндөр төвшинд шинээр найруулсан бөгөөд энэ нь Япончуудын сэтгэлийг хөдөлгөн, уйлахад хүргэжээ.
Эх орондоо дөнгөж ирээд байгаа “Увертюра” хамтлагийн залуус замынхаа тоосыг арилгах бус хуучны орос дууны цуврал цомогтоо орсон байна. Ингээд та бүхэнд тус хамтлагийн Японд авахуулсан зургийн цомгоос хүргэе.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )