Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 10

2012 оны 12 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ голын сав газраар 18-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 21-26 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр.15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top