Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 11
Хэвлэх

2012 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Солигдмол үүлтэй. Зарим газраар  бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар  зүүнээс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар  18-23 градус,  Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр  1-6 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Явган шуурга шуурна.13-15 градус хүйтэн байна. Үдээс хойш хүйтэрнэ

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top