Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдээлэл хийв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 11

 Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын 2003 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийгдсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн болон Засгийн газраас цаашид хүний эрхийг хэрхэн хангаж ажиллах талаар танилцуулсан юм.

Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд 2011 онд анх удаа хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдсэн бөгөөд 70 гаруй хувь нь хэрэгжсэн гэсэн дүн гарчээ.

Хуралдаанд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Монголын эмнести интернэйшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар хүний эрхийг хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх үнэлгээний талаар болон цаашид хүний эрхийг хэрхэн хангах талаар мэдээлэл хийв.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top