Хүчээр оноосон 2,6 жил

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12

 

Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 2011 оны жилийн эцсийн байдлаар 183 орноос 120-т орсон судалгааг олон улсын  “Transparency international”  байгууллага гаргаж байв. Энэ жилийн жагсаалт тун удахгүй гарна.  Мөн үеийнхээс буусан гэхэд итгэл үнэмшил төрөхгүй л байна. Ийм  хэмжээний авлигаа өнөөгийн төр засгийн сэнтийд заларсан эрхмүүд дэндүү арчаагүй аргаар хаацайлж түүнийгээ тэмцэл хэмээн нэрийдэх болов. Харин энэ процесийг “МАНАН” олон нийтэд нэг нь намын шинэчлэл, нөгөөх нь нийгмийн шинэчлэл гэсэн сүржин томьёоллын дагуу ойлгуулах гэж арга ядаж байх. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Шинэчлэл, ухралтынхаа ялгаа, шударга үнэнийг ялж ялагдаж явсан хэдэн зуун жилийнхээ түүхийн туршлагаар олж харах нүдтэй болсон юм шүү. Тиймээс ч өнөөгийн улс төрийн тогоонд үүсээд буй эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөөх улайрсан тэмцлийг хараад бачимдаж суугаа нь арга ч үгүй биз. Тухайлбал, “Өргөө” зочид буудал, ”Улаанбаатар таймс” сонины өмч хувчлал нэртэй зохиомол хэрэг. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыгаа тэрхүү зохиомол хэргийнхээ баатар болгон холбогдуулж хоёр жил, зургаан сарын хорих ял оноосныг өнөөдөр дэлхий нийт чих тавин харж сууна.

Өмч хувьчлал эд өрнөсөн 1991-1997 оны хооронд хамаг л өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг өмчийн тухай тодорхой ойлголтгүй иргэдийнхээ мэдлэгггүйг далимдуулан хулгайлчихсан гэхэд болно. Их хувьчлалын цэнхэр тасалбарыг хүлээн авсан хүмүүс “Улаанбаатар”, “Баянгол”, “Чингис” зочид буудал, “Говь”,“НИК”, “Улаанбаатар хивс”, “Гутал”, зэрэг компаниудын хувьцааг худалдан авсан байдаг. Хувьчлалын тасалбарыг тарааснаас хойш зургаан жил өнгөрсний дараа буюу 1997 онд нөгөө ашгаа өгнө гэж итгэсэн компаниуд нь жилд үсрээд 5000-10000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан гэдэг юм билээ. Бүтэн жилд хоёр кг гурил авах мөнгөний төлөө бид өмчөө хувьчилал нэрийн доор хулгайд алдаж, хулгайч нар нь хааны сэнтийд суух хэмжээнд хөлжиж орхижээ. Их өндөрт гарах сайхан ч тэр өндөрөөсөө унах хэцүү байдаг жамтай. Тиймээс өнөөгийн зэрлэг капиталын эзэд хамаг буруугаа хумхийн тоос болгохын тулд үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг олон жилийн төлөвлөгөөт хэлмэгдүүлэлтийнхээ төгсгөлийн арга хэмжээг авч эхэллээ. Тэр нь дээр дурдагдсан Өргөө зочид буудал, Улаанбаатар таймс сонины зохиомол хэрэг.  “Өргөө” зочид буудал ашиг, орлого муутай ажилладаг байсан учраас тус байгууллагын үйл ажиллагааны доголдлыг арилгах, менежментийг сайжруулахаар хувийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт татах шийдвэрийг Хотын дарга гаргаж байсан аж. Энэ дагуу 2007 оны есдүгээр сар 6-нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар "Өргөө зочид буудлыг шинэчлэх үйлчилгээ цар хүрээг хүртээмжтэй болгох” гэх агуулгатай 159 тоот тогтоол гарсаны дагуу ашиггүй компаныг ашигтай ажиллуулах нөхцөлтэйгээр Монгол Улсын иргэн хөрөнгө оруулсан хэрэг. Гэхдээ тэр нь Н.Энхбаяр огт биш. Огт бишийн жишээ нь төрийн эрхийг хувийн ашиг сонирхолтой нөхдүүдэд атгуулбал юуг ч өөрийн дураар төрөл арилжуулж гавьяатныг гэмтэн, гэмтнийг гавьяатан болгосон дээрх түүх. Улс орны хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан түүхэн цаг үед төрийн алтан аргамжийг бат атгаж, одоогийн хүмүүсийн өмчилж яриад байдаг Ардчиллын цагаан морийг унага байхад нь шүдлэн болгосон хүн рүүгээ чулуу шидэж сууна. Хүн тэжээвэл толгой цусдагын тод жишээ юм уу даа. Өдгөө” Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонин гэсэн хоёр газарт зохиомол хэрэг үүсгэж, төрийн эрх мэдлээр удаа дараа хүч түрсэний үр дүнд гэмгүй гавьяатандаа хоёр жил зургаан сарын ял оноочихоод сууж байна. Ардчилал гэдэг алагчлалын нэр огтоосоо биш. “Ардчилал” гэсэн үгийг өмчилсөнөөрөө ардчилалтай байдаг ч юм биш. Өдгөө Н.Энхбаярт оногдуулаад буй хоёр жил зургаан сарын ялыг заавал түүнд холбоотой болгохыг хүсээд байгаа бол Монголын төрийн эрх мэдлийг гартаа атган морин дэл дээр дэрвэж яваа эрхмүүд дээр дурдагдсан бусад өмч хувьчлал ямар замаар хийгдэж, хэн нь хэрхэн юунд хүрсэнийг мөн адил шалгах л учиртай. Гэхдээ хэн ч тэгэхгүй байгаа нь хэн нэгэн, иргэн Н.Энхбаяраас илүүтэй төр улс болон тоглож суугаа эрх мэдэлтнүүдэд “но” байгааг харуулаад байна.

Энэ нөхцөл байдал манай улсад хандах хөрш орнуудын хандлагыг сөрөг болгоод зогсохгүй ирггэдийн зүгээс үүсээд буй шударга бус байдалд бодит дүгнэлт хийхийг зүй ёсоор шаардах болов.

2000-2004 онд Засгийн газрын тэргүүнээр Н.Энхбаяр ажиллаж байлаа. Тухайн үед ОХУ-д тавьчихсан байсан 10 тэрбум шилжих рублийн өрийг тэрээр тэглүүлж чадсан гавьяатай нэгэн. Гэхдээ энэ өрийг ОХУ зүгээр ч нэг тэглээгүй нь ойлгомжтой. Монгол Улс геополитикийн хувьд хоёр том гүрний дунд оршдог учраас хоёр хөршийн бодлого манай улсад их чухал. Нэгэнт өрийг тэглэсэн бол их гүрэн хариугаа биднээс нэхэж таарна. Ер нь ЗХУ гадны улс орнуудтай өрийн асуудлыг тэглэхдээ тухайн улсын баялагаас хувь хүртэх зарчмыг баримталж байсан бодит жишээ бий. Тэр дундаа Монгол Улсад хийгдсэн уул уурхайн хайгуул, ашигт малтмалын нөөцийг ЗХУ-ын оролцоотойгоор хийж тогтоож байсны хувьд Монголын хөрсөн доор юу нуугадаж байгааг хэн хүнээс  илүү мэдэх улс бол яах аргагүй ЗХУ. Тиймээс их өрийг тэглэсэн гавьяатай экс ерөнхийлөгч Н.Энхбаяр хэрэв төрийн өндөрлөгт өрийг тэглэснээс хойш суугаад байсан бол одоогийн шунаг сувдаг сэтгэлтнүүдийн шүлсээ үсчүүлэн тэмүүлээд байгаа Оюу толгойн ордод ОХУ өөрийн ноёрхолоо тогтоох бодлого барих нь ойлголмжтой байв. Гэхдээ үндэсний эрх ашиг, эв нэгдэл, хөгжил дэвшлийг эрхэмлэж, түүнийгээ өөрийн биеэр үйл хэрэг болгох тийм монгол төрийн ноён нуруу, төрийн хүний жудаг Н.Энхбаярт байсан.  Тиймээс Н.Энхбаяр биш Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болж, ингэснээр Монгол Улс дотооддоо зөрчилтэй нөхцөл байдал үүссэн мэтээр ОХУ-д ойлгогдож, ямар ч байсан хэрүүлтэй, уруултай Оюу толгойн гэрээг гуравдагч зах зээл, оронтой хийх нөхцөл бүрдсэн гэхэд хилсдэхгүй. Ингэж л улс орны төлөө өөрийн биеийг ч үл хайрлан тэмцэж асан нэгэн бол Н.Энхбаяр. Харин энэ тэмцэл олон арван ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүст таалагдаагүй нь хоёр жил зургаан сарын ял болон хувирсан нь харамсалтай. Энэ сарын 21-нд Хойд хөрштэй Шадар сайд Тэрбишдагва төрийн дээд хэмжээний уулзалтыг хийх гэж байгаа. Энэ чухал цаг үед Н.Энхбаярт хаягласан зохиомол хэргийнхээ зорилтот ял оноох шүүх хурлаа хийсэн нь бүр ч харамсмаар. Хөндлөнгөөс харсан гадныхан орос ах нарыгаа монголчууд үл тоож, урд зүгийнхэнд уусч байна уу даа гэж хэлж ч мэдэх юм шүү. Хөрш орны хувьд ийм хайнга, тэнцвэргүй бодлогыг Н.Энхбаярыг яллахаар хүчээр оноосон 2,6 жилийн төлөө улайран явуулах яавч их гүрний дунд орших хөгжингүй орны бодлого биш ээ. 

Б.Уудам

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(84.196.120.6) 2025 оны 03 сарын 13

enhbayar yamarch gem zemgui enhiin tsagaan tagtaa baisan yum bol Huuli yagaad tuund tiim yal onooson yum.ene hun ooroo ch gesen hiisen hergee medej baigaa bolohoor yalaa awaal suuj baigaa bailgui dee...

1  |  0
mongol(84.196.120.6) 2025 оны 03 сарын 13

yoronhiilogch Elbegdorjid ajliin ondor amjilt husiyee

1  |  0
zochin(84.196.120.6) 2025 оны 03 сарын 13

Elbegdorjiin zow. Enhbayar bol hiisen hergiinhee toloo yalaa edeleh n zuin hereg Harinch burhanii awralaaar tsoon jil avsan baina. ene huniig helmegduulsen yum yoruusuu ch baihgui Zarim neg hun shaaaal*****yum bicheh yumaa. Elbegdorj bol uneheer ard tumniihee tuluu gesen setgel zurhtei hun shdee yoronhiilogch Elbegdorjidoo ajliin amjilt husiyeee AMJILT

1  |  0
Top