ХААГ, ШӨХТГ 2013 онд хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12

 

 

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай нар 2013 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагаандаа ил тод, нээлттэй, шударга, хариуцлагатай байх зарчмыг баримтлан зах зээлд нийлүүлж буй бараа, ажил, үйлчилгээ нь  хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлыг хамтран хэрэгжүүлэх зарчмыг мөрдлөг болгон ажиллахаар тусгасан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top