Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

2012 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар  16-21 градус,  Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top