Сүлд модны гэрэл асаах ёслол болно

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

Жил бүрийн шинэ жилээр Сүхбаатарын талбайг чимдэг сүлд модныхоо гэрэл асаах ёслолыг энэ жил албан ёсоор нээнэ.  Уг арга хэмжээ энэ сарын 16-нд буюу ням гаригийн 18 цагаас болох ба Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүүхэд багачуудын төлөөлөлтэй хамтран сүлд модныхоо гэрлэн чимэглэлийг асаах юм.  Энэхүү сүлд мод төмөр караказан голтой, ногоон торон “дээл”-тэй, оройныхоо одтой нийлээд 25 метр өндөртэй, урсдаг гэрэл болон өнгө өнгийн бөмбөлөгөөр гоёсон байх юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top