Д.Арвин, Д.Сарангэрэл нар бүх гишүүнтэй “үнсэлцэв”

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

 

УИХ өнөөдөр гурван  гишүүнээр бүл нэмсэн.  Энэ үеэр  Д.Сарангэрэл, Д.Арвин нар  монгол дээлээр гоёж ирсэн байлаа.  Тэднийг УИХ-ын гишүүн болсонд ангийнхан нь бүгд баяр хүргэж, чуулганы танхимыг үнсэлт, тэврэлтийн танхим болгон хувиргав.  Тэдэнд баяр хүргэсэн ангийнхан нь бөөн бөөндөө гарч явсанд УИХ-ын дарга З.Энхболд эгдүүцэж “Санал хураах гэж байна. Гишүүдээ ороод ирцгээ. Тэгээд л бөөн бөөндөө гараад явчих юм ”  гэж хөмсгөө атиралдуулан загнав.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top