Өнөөдөр "Монос фарм" компанийн гүйцэтгэх захирал М. Балжинням, Маркетинг, хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Т. Мягмартогтох, хуулийн зөвлөх Д. Ганзориг нар хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хурлаа баримт материал дээр тулгуурлан хийсэн юм.
Монос фарм” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Балжинням хэлэхдээ “Үнэн юмыг хичнээн харлуулах гээд хар болчихдоггүй юм л даа. Монгол улсын шинэ бүтээлийн патент олгосон хувь энэ байна. "М.Амбага, Л.Хүрэлбаатар, И.Цацрал, С.Нарантуяа, Б.Саранцэцэг нарт энэхүү патент олгов" гээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гарын үсгээ зурсан байгаа.
Патентад Монгол улсын нутаг дэвсгэр дээр 20 жил хүчинтэй гээд заачихсан. Мөн 2006 оны 12 дугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол улсын Төрийн шагнал хүртээсэн зарлигтаа "Эм зүйн ухааны салбарт эх орны ургамал, амьтны гаралтай, түүхий эдээс гарган авсан Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэлүүд бүтээлийн хамтын зохиогч доктор, профессор Лувсангийн Хүрэлбаатар, доктор, профессор Миеэгомбын Амбага нарт" гэж тэмдэглэсэн байгаа.
Дараагийн баримт гэвэл доктор М.Амбага 2009 онд “Монос фарм” ХХК-иас ноогдол ашиг болох 30.6 сая төгрөг авсанаа аваагүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсон учир бид энэхүү хурлаа хийж байна. Хурлын төгсгөл хэлэхдээ сүүлийн үед биднийг утсаар заналхийлж, зохисгүй агуулгатай мэссеж их ирэх болсон. Иймд зохих байгууллагад нь хандахаасаа өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид хэзээ ч ард түмнээ хуураагүй, үнэнээс хэзээ ч ухарч байгаагүй гэдгийг онцлон хэлсэн юм.
Эх сурвалж: Unen.mn
Сэтгэгдэл ( 0 )