Гэмт хэргийн тойм: УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: ”Сөүл ресторанд улсын начин Б.Одхүү зодолдсон”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтэлсэн гэмт хэргийн мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээллийн дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиган дээр нь дарна уу.  Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.

 Гэмт хэргийн мэлээний тойм: Н.Энхбаярыг баривчлах операцийг эхлүүлжээ

...Н.Энхбаярыг Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбон барьж болох гарцаагүй баримт эрх баригчдад олдсон байж магадгүй байна. Түүнийгээ гаргаж тавихын тулд нийгмийн уур амьсгалыг бэлтгэх кампанит ажил явуулж эхэлсэн бололтой. Түүнийг гэнэт барьж хоривол үймээн самуун дэгдэж магадгүй учраас өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийгмийн уур амьсгалыг баривчилгаанд бэлтгэх томоохон кампанит ажлыг эхлүүлжээ...

Ц.Нямдорж сайд хүн барьцаалж байна гэж Ц.Шинэбаяр гишүүн мэдэгдлээ 

... “Гал үндэстэн” холбоо, “Амлалт нэхэх ард түмний холбоо”, МАХН-ын гишүүд, дэмжигчидийн гэрт жижүүрлэж хоносон хот, хөдөөгийн иргэдийг цагдаа нар баривчлан барьцаалах гэж оролджээ...

 УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: ”Сөүл ресторанд улсын начин Б.Одхүү зодолдсон” 

...УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, улсын начин Б.Одхүү, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар Сөүл ресторанд зодолдсон тухай...

Монгол улс дээрэмчин Паушокийг буулгаж авлаа 

...Гурван жил хагасын  хугацаанд үргэлжилж манай талаас 1.5 тэрбум ам.долларыг нэхэмжилсэн маргааныг  өчигдөр  олон улсын арбитрчид шүүж шийдвэрээ гаргажээ...

Хархорины засаг дарга нутгийн шүтээнээ 70 саяар заржээ 

...Засаг дарга Ж.Нямдулам япончуудад 70 сая төгрөгөөр зарсан гэнэ. Ингэхдээ ямар нэг байдлаар нутгийн иргэдээс санал авалгүй, ямар нэг тогтоол шийдвэр гаргалгүйгээр дур мэдэн арилжсан хэмээж байгаа аж...

Ч.Сангарагчаа Захиргааны хэргийн шүүхэд дуудагдаж магадгүй нь 

...АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хэлтсийн дарга Э.Амарбатыг хууль зөрчин албан тушаал бууруулж, мөрдөн байцаагчаар томилсон болохыг нь холбогдох байгууллагууд тогтоосон аж...

 Н.Энхбаярын Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн хэрэгт залуус чирэгдэж эхэллээ 

...томчуудын хөлд чирэгдэж, аавын хаалга татах болсонд олон хүн харамсаж байна. Нам дагасан залуучуудыг улс төрчид гарын үзүүртээ ашиглаж, хамаг муу муухай зүйлсээ хийлгэчихээд эцэст нь ийнхүү хэрэгт түлхэж, өөрсдөө ард нь цэвэрхэн үлдсээр байгааг залуус ойлгох цаг иржээ...

 Казиночин Т.Бадамжунай Атрын аянаас “алт” шүүрч байна 

Т.Бадамжунай их юм хийж байгаа гэнэ. Өөртөө ч, өрөөл бусдад ч их ажил амжуулж байна. Хотын ерөнхий менежерээр ажиллаж байснаасаа хавьгүй илүү хөлжиж байгаа бололтой.

 Олимпийн аварга Н.Түвшинбаяр: Сөүл ресторанд “хүчээ” үзэв 

...УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, олимпийн аварга Н.Түвшинбаяр,улсын начин Д.Одхүү нар энэ сарын 26-ний шөнө 04 цагийн орчимд “Сөүл” ресторанд зодолджээ...

Г.Ганбаясгах: Бэлгийн мөлжлөгөөр жилд 36 тэрбум долларын ашиг олдог 

...Худалдагдаж байгаа охид юун түрүүнд мөнгөний барьцаанд орж золиос болдог уу? Эсвэл өөр сонирхол тэднийг хөтлөөд байна уу?...

 Ломбард иргэдийг луйварджээ 

...Нээгдсэнээсээ хойш арав гаруй хоног ажиллаад иргэдийн эд зүйлсийг луйвардан ор сураггүй алга болсон байна...

”Гал Үндэстэн” холбооны жагсагчид хэрэгт оржээ 

...Цуглаанд оролцсон 20 орчим морьтой иргэд буцахдаа Баянзүрхийн товчоог чиглэн явах замдаа супермаркетаас их хэмжээний...

 Б.Хурцын шүүх хурал тавдугаар сарын 13-нд болно 

...Б.Хурцад холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрлэх хурал болсон билээ. Түүнийг  Европын нэхэмжлэлийн дагуу Германы талд шилжүүлэхээр шүүгч шийдвэрлэсэн юм...

 Казак ченжүүдийг хөнөөсөн хэргийн сэжүүр гарав 

...Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ченж Х, Б нарыг хөнөөж, машинтай нь шатаасан онц ноцтой хэргийн сэжүүр ямартай ч цагдаагийнхны гарт орсон бололтой...

“Оюуны Ундраа”-гийн Отгонбаяр хэрэг шалгасан хүндээ хар мөртэй 

... УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяртай холбоотой асуудлыг шалгасан, шүүсэн, ялласан улсын, нийслэлийн, дүүргийн бүх шүүх прокурорынхон ямар нэгэн байдлаар хариуцлага тооцуулж, азтай зарим нь албан тушаал бууж азгүй нэг нь ажилгүйчүүдийн эгнээг нэмлээ гэж хуулийнхан ярих болов...

Дайнд мордох 850 цэргийн өмнөөс: Лалын ертөнц Монголд алан хядлага үйлдэхэд Ерөнхий командлагч та бэлэн үү? 

... Иракийн дайны дараахан Монгол цэргүүд Европын холбооны улсын цэргүүдтэй нэг хуаранд үүрэг гүйцэтгэхдээ буун дуу тасралтгүй сонсож, заримдаа бяцхан мөргөлдөөнийг ч зохицуулахаас өөр аргагүйд хүрч байлаа. Нэг бус удаа бөмбөгний дэлбэрэлтээс манай цэргүүд хөнгөн шархдаж байв...

 Завханд машин онхолдож дөрвөн хүн нас баржээ 

...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 30 км-ын зайд Рашаант багийн Тээлийн даваа хэмээх газар 02.00 цагийн орчимд ЗАА62-82 дугаартай ЗИЛ-131 автомашин онхолджээ...

10 мянган төгрөгний төлөө хүн алаад 23 жилд шоронд сууна 

...А.Энхээ нь талийгаач н.Төмөрбаатарт 10 мянган төгрөгийн өртэй байжээ. Хэрэг болдог өдөр талийгаач н.Төмөрбаатар А.Энхээг зээлсэн мөнгөө өгөхийг шаардсан байна...

Хашаанаасаа боомилж үхжээ 

...Сүхбаатар дүүргийн 12-р хороонд 29 настай эрэгтэй Ч 15:30 цагийн орчим хашааныхаа банз модноос боомилон нас барсан хэрэг гарчээ...

Zindaa.mn сайтын Эрэн сурвалжлах мэдээллийн алба. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top