Дэлхийн хамгийн өндөр үнэлэгдсэн папарацци зургууд

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 05

"Пентхаус" -ыг 500 000$-аар "шатаасан" зураг. Фрэнк гэгч папарацци сонирхогч этгээд Анна Курниковагийн зураг хэмээн зарсан боловч Италийн загвар зохион бүтээгч Лючано Бенеттоны өргөмөл охин Джудит Солтис Бенеттоны зураг байсан том эндүүрэл гарчээ.

Загвар өмсөгч Анна Николь Смитийн нас барж буй зураг. 1500 000$-аар үнэлэгджээ.

2007 оны 2 сарын 21-нд Бритни Спирс экс сүйт залуугийнхаа гэрийн гадаа үсээ хусуулчихсан, зонтик бариад зогсож байхад нь папарацциуд зургийг нь авахад тэдэн рүү дайрч буй зураг 250 000$ хүрчээ.

Папарацциуд 250 000 дээрээ нэмж дуучин бүсгүйн зонтикоороо сараачсан джипийг 40 000-р зарж амжсан байна.

Жаклин Онассисийн нүцгэн зураг. 70-аад оны алдартай папарацци Рон Галелла 1970 онд мексик цэцэрлэгчийн дүрээр халдашгүй хамгаалалттай арал руу нь нэвтэрч энэ зургийг авч чадснаар 1200 000$ олсон байна.

Кейт Моссын кокайн татаж буй зураг. 300 000$-аар үнэлэгдсэн.

2005 оны 10 сард энэхүү зургийг The Daily Mirror нийтэлснээр Chanel, Burberry компаниуд Кейттэй гэрээгээ цуцалсан ажээ.

Хатан хааны дурлалын адал явдалт зургууд 1100 000$ хүрчээ. 1982 онд Монакогийн гүнж Каролина өөрийн нөхөр Францын банкир, плейбой Филипп Жюногоос салсны дараа Аргентины шилдэг теннисчин Гильермо Виластай уулзаж байсан үе.

Эдгээр зургууд тухайн үедээ 54 сэтгүүл дээр гарч, тухайн сэтгүүлүүдийн рейтингийг өсгөж байжээ.

Фредди Меркьюригийн ДОХ-оор өвчилсөн үеийн зураг. 1990 он. 230 000$-оор зарагджээ.

1958 оны 8 сарын 15-нд Египетийн хаан Фарук /King Farouk/ Италийн гэрэл зурагчин Тацио Секкьяроли руу дайрч байгаа зураг. 1,4 сая хүрчээ. Хожмоо энэ зурагчныг папараццийг үндэслэгч гэх болсон аж.

2004 оны 9-р сард Лондонд алдарт папараццчин Стив Сэндс алдарт жүжигчин Гвинет Пелтроу, Coldplay хамтлагийн ахлагч, рок хөгжимчин Крис Мартин нарын шинэ төрсөн охины зургийг авч чадсан нь оддын нялх хүүхдийн анхны зураг болжээ. 1 саяын үнэ хүрсэн байна. Одод өөрсдийн шинэ хүүхдийн зургийг авахуулахдаа асар өндөр мөнгө нэхдэг ажээ.

Диана гүнжийн шинэ найз залуу Доди аль-Файедийн хамт байгаа зураг 6 саяар үнэлэгджээ.

Эдгээр зургууд нь папарацци гэрэл зургийн түүхэнд хамгийн өндөр хүрсэн ажээ.
Д.Мигаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2025 оны 03 сарын 13

I think you hit a buseylle there fellas!

1  |  0
Top