295 зорчигчтой Малайзийн онгоц сүйрлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 18

 

Голландын Амстердамаас Малайзийн Куала Лумпур хотын чиглэлд нисч байсан     Малайзийн агаарын тээврийн Боинг777 онгоц зүүн Украины газар нутагт, Оросын хилийн ойролцоо сүйрсэн байна. Сүйрсэн онгоцонд нисэх багийн бүрэлдэхүүн 15 хүн, 280 зорчигч нийт 295 хүн байжээ. Одоогоор онгоц бүрэн сүйрсэн бөгөөд амьд хүн байгаа эсэх нь тун магадлал муутай байгаа гэж хэвлэл мэдээлэлүүлд онцолж байна.

Голландын Амстердамаас Малайзийн Куала Лумпур хотын чиглэлд нисч байсан онгоцонд 154 голланд, 27 австрали, 23 малай, 11 индонез, зургаан англи, дөрвөн герман, дөрвөн бельги, гурван филиппин, нэг канад иргэн байсан гэж мэдээлж байна.Онгоц сүйрсэн газар нутаг бол Украины босогчдын мэдэлд байгаа хэсэг юм. Украины Ерөнхийлөгч Петер Порошенко онгоцны сүйрлийг “террорист үйлдэл” байсан болох тухай төв телевизээрээ мэдэгдсэн  байна.

Энэ осол нь он гарсаар Малайзийн агаарын тээврийн хоёр дахь онгоц сүйрсэн тохиолдол болж байна. Энэ оны гуравдугаар сарын 8-нд Кула Лумпураас Бээжингийн чиглэлд ниссэн онгоц сураггүй алга болж, хэд хэдэн орон оролцон өргөн цар хүрээтэй хайсан ч онгоцны хэлтэрхийг ч олоогүй билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yiliin uree edeldeg shuu muug hiivel!(50.181.20.218) 2025 оны 03 сарын 13

Bidnii Mongol ohid eejuudiig doromjilsoniihoo goriig ch muusain haltar dord muu booluud amsaj barahgui dee ene metchilengeer dunguj ehelj bna!!!!

1  |  0
Top