Интерфакс Украйныг 295 хүний амиар тоглосон тухай мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 18

Малайзын нэгэн онгоц сөнөөд сэг нь ч олдоогүй байгаа энэ мөчид дахин нэг харамсалтай мэдээлэл дэлхий даяар цацагдлаа. Голландын Амстердамаас Малайзийн Куала Лумпур хотын чиглэлд нисч байсан Малайзийн агаарын тээврийн Боинг777 онгоц зүүн Украины газар нутагт, Оросын хилийн ойролцоо сүйрсэн байна. Сүйрсэн онгоцонд нисэх багийн бүрэлдэхүүн 15 хүн, 280 зорчигч нийт 295 хүн байжээ. Одоогоор онгоц бүрэн сүйрсэн бөгөөд амьд хүн байгаа эсэх нь тун магадлал муутай байгаа гэж хэвлэл мэдээлэлүүлд онцолж байна. Голландын Амстердамаас Малайзийн Куала Лумпур хотын чиглэлд нисч байсан онгоцонд 154 голланд, 27 австрали, 23 малай, 11 индонез, зургаан англи, дөрвөн герман, дөрвөн бельги, гурван филиппин, нэг канад иргэн байсан гэж мэдээлж байна.Онгоц сүйрсэн газар нутаг бол Украины босогчдын мэдэлд байгаа хэсэг юм. Украины Ерөнхийлөгч Петер Порошенко онгоцны сүйрлийг “террорист үйлдэл” байсан болох тухай төв телевизээрээ мэдэгдсэн байна. Харин Оросын талаас Малайзын нисэх онгоцыг Украины цэргийнхэн сөнөөсөн, ингэхдээ Оросын ерөнхийлөгчийн нисэх онгоцыг сөнөөх зорилготойгоор ийм халдлага хийсэн нь лавтай хэмээн Оросын агаарын тээврийн “Росавиация” агентлагийн төлөөлөгч “Интерфакс” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ. Тэдний мэдээлснээр Бразилд хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтыг үзэж улмаар зарим орнуудын төрийн тэргүүнүүдтэй албан хэлэлцээр хийсний дараа нутаг буцаж явсан ерөнхийлөгч В.Путины ИЛ нисэх онгоц болон Малайзын зорчигч тээврийн Боинг нисэх онгоц ойролцоогоор нэг өндөрт, нэг цэгт 40 минутын зайтай зөрсөн байна. Варшавын ойролцоо 10100 метрийн өндөрт ийнхүү зөрсөн бөгөөд тэгэхэд ОХУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоц Москвагийн цагаар 16 цаг 21 минут, Малайзын нисэх онгоц 15 цаг 44 минутад зөрлөг хийсэн гэнэ. Хоёр нисэх онгоцны дүрс болон хэмжээ адилхан бөгөөд харин өнгө будаг нь “нэлээд хол зайнаас харахад бараг ижилхэн юм” гэж мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsagaanaa(112.72.13.216) 2025 оны 03 сарын 13

Malaizuud ongotsoo odoo haraar budval yasiin.

1  |  0
dd(180.149.93.195) 2025 оны 03 сарын 13

joohon anhaaraltai bhad yaadag bnaa, daisniihaa tug dalbaanii ongiig meddeggui yumuu haashaa yum

1  |  0
аймар(103.26.193.5) 2025 оны 03 сарын 13

өө аймар аймар

1  |  0
Охин(202.170.94.90) 2025 оны 03 сарын 13

Ааяаяаяа муухай андуурчдээ. Жоохон хариуцлагтай байхад яадаг байнаа

1  |  0
Банди(112.72.13.175) 2025 оны 03 сарын 13

Украйн дэндүү их том санаж байгаад баасан дээрээ хальтирч балгаа чирэв. Нээрээ онгоцны чимэглэл тууз нь адилхан юм байна шүү.

1  |  0
Top