Голд осолдсон таван иргэний хоёрынх нь цогцсыг оллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 18

Сэлэнгэ аймгийн Ерөө голын гүүрний орчим 18-20 насны таван иргэн голд осолдсон харамсалтай хэрэг гарсан. Ерөө голын орчимд осолдсон таван залуугийн цогцсыг эрэн хайх үйл ажиллагаа үргэлжилж байна. Харин Онцгой байдлынхан өчигдөр осолдсон таван иргэний хоёрынх нь цогцсыг олжээ. Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын 100 гаруй албан хаагч оролцож буй бөгөөд өнөөдөр ч эрэл үргэлжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top