Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын удирдлагууд өнөөдөр иргэдэд цахимаар захиалга авч өмчлүүлэх 52 байршлын талаар мэдээлэл өглөө. Иргэдээс онлайнаар захиалга авч дараах газруудыг олгох ажил 8 дугаар сарын 01-нээс эхлэх юм байна. Тодруулбал,
Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд,
Сонгинхайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд,
Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд,
Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд,
Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэх юм байна.
Иргэд цахимаар газар өмчлөхдөө http://www.umch.ub.gov.mn/ сайтаар орж бүртгүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
hotoos zaiduu gazruud bn.SBD s garsan Battulga ,Ochirbat, Gantomor said darga naraa ogno gesen gazraa bulaaj avaad odoo surguuli tsetserleg barij bh ym SBD n 17r horoonii uulan der gazartai bolmoor bn amlasan amlaltanda hezee hvrj SBD n ene heden ail hezee gazartai boloh ve. yalanguya odo horongo oruulaltin darga Ochirbat tanaa: Arlin yaponoor jishee tataj ired odoo bga gazrig chin songuulid garval hamgin tvrvvnd shiidej ogno gesen yasan be ene setgegdelig tsaash zaaval ulamjilahig hvsii. er hvn helsendee emelt mori harisanda bdag shig irgedinhee dundaas garchaad irgedinhee asuudlig nen tvrvvnd shideh btal ulanda gishgilj bolno gej vv.