Нийслэлийн иргэдэд урлагийн сайхныг мэдрүүлж, хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж үлгэр домог хүүрнэж буй 30 уран баримал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавигдаад байгаа юм. Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж уран баримлуудыг нүдээр харсан иргэд “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрх бариад сууж байдагсан гэж хүүрнэх. Нөгөө нэг нь эхийн цагаан сэтгэлийн билэгдэл болсон ихэр үрээ тэвэрсэн ээж, унагандаа үнэрлүүлж буй хүүгийн баримал нь илүү гоё болж” гэж өөр өөрсдийн шалгаруулалтаа явуулж, сэтгэлийн гэгээн шагналаа өгч эхэлсэн байна. Анхан шатны шалгаруулалтад ирсэн 87 бүтээлээс шалгарсан 30 барималын шилдгийн шилдэг өнөөдөр тодрох юм.

Сэтгэгдэл ( 0 )