Хур хогийг цэвэрлэн тоглоомын талбай барина

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 19

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Загвар хороо" хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн есөн газарт төсөл хэрэгжүүлэх болжээ.   Энэ удаа Хан-Уул дүүргийн XIII хорооны хоёрдугаар хэсэг дэх хогтой жалгыг цэвэрлэж, чацарганы төгөл байгуулна. Мөн Сүхбаатар дүүргийн XIV хорооны гэр хороолол дахь хур хогийг цэвэрлэн, тоглоомын талбай барих болсон аж. Үүнээс гадна явган хүний 75 метр зам тавих, ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил энэ удаагийн төслүүдэд багтсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top