Боом өвчин хүнийг үхэлд хүргэх аюултай

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 19

 

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт малын гоц халдварт боом өвчин гарсан. Энэ сарын 14-ний өдрийн өглөө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Хүйтний хөндийд боом өвчний шинж тэмдэг илэрсэн тогтоосон.Төв аймгийн Баянцагаан сумын иргэн Н.Наранмандахынд туслах малчнаар ажиллаж байсан С.Ганбаатар, Д.Наранцэцэг нар боомоор үхсэн малын сэг зэмийг задалж, өөрсдөө гоц халдварт өвчний  халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа.Одоогоор ббом өвчнөөр 16 бог мал үхсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 235 тоот захирамжийн дагуу 14 хоногийн хугацаатай 1.5 км-ийн радиуст хорио цээр тогтоож, ойр орчмын дөрвөн пост дээр хяналт тавин ажиллаж байгаа аж. Боом өвчин маш аюултай. Амьсгалын замаар, арьс, булчирхай хэлбэрээр тархдаг. Өвчтэй мал нядалж, арьс ширийг нь өвчиж авах үед гар хуруундаа шархтай байсан, эсвэл бие, ямар нэг эрхтэндээ шархтай байсан хүмүүст шууд өвчин халдана. Боом гарын үзүүрээс дамжиж хүндэрсээр, суганы булчирхайд халдварлан үхэлд хүргэдэг. Боомоор өвчилсөн нэлээд хэдэн хүн нас барсан тоо баримт байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top