Улсад онц их хэмжээний хохирол учруулсан экс дарга нарын шүүх хурал үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 22

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүний шүүх хурал өнөөдөр болж байгаа юм.

 Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан дээрх асан дарга нарын шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд үргэлжилж байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутгаж байгаа аж. Тус зүйл ангид бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан бол дээд тал нь 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xvn(77.252.70.213) 2025 оны 03 сарын 13

ha ha neg ni shvvsen bolj nogoo ni shvvlegsen bolj jvjig toglood

1  |  0
irgen(202.70.40.162) 2025 оны 03 сарын 13

za da ed narch yal avahguil bolvuu da! huuli gej guuli bolson

1  |  0
Top