Өрхийн амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэдэд хүнсний талон олгодог заншил тогтоод байгаа. Энэ жилийн тухайд 87 мянга 778 иргэнд хүнсний талон олгохоор болсон байна.
Хүнсний талоныг амжиргааны төвшин хамгийн бага, хүнд нөхцөлд байгаа, хүнснийхээ хэрэглээг бүрэн хангаж чадахгүй иргэдэд олгогдож байгаа. Хүнсний талоноор том хүн сардаа 10 мянга, хүүхэд 5 мянган төгрөгийн хүнс авах боломжтой. Улсын хэмжээнд хүнсний талоноор 668 хүнсний дэлгүүр үйлчлэх эрхийг авсан байна. Ажиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэд хүнсний талоноор мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн каш будаа, жимс жимсгэнэ гэсэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн авах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )