УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр чанга дэглэмтэй хориход ял эдэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

НИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарт холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болсон. Шүүх хурал бүтэн өдрийн турш хуралдаж шийдвэрээ гаргасан. Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүний шүүх хурал болсон юм.

Шүүгдэгч Т.Билэгт болон н.Маналжав, н.Чанцал нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон хэдий ч үйлдсэн хэргийн харгалзах хугацаагаар нь 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг мөн хэрэгт гэм буруутайд тооцож чанга дэглэмтэй хорих ангид  2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Шүүх шийдвэрээ гаргаж Өчигдөр орой шүүхийн танхимаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 анги руу ачигдлаа. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан бол дээд тал нь 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай байдаг ч 2.1 жилийн ял сонслоо.

АТГ  мөрдөн байцаалт явуулж Т.Билэгт, Ц.Батбаяр нар нь Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын ко­мис­сын даргын ажлыг давхар хашиж байхдаа ал­бан тушаалын байдлаа ур­­вуу­лан ашигласан тогтоогдсон. Тодруулбал 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өр­гөө” зочид буудалыг та­тан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ком­па­нийн өмчлөлд шил­жүү­­лсэн.

Уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгаад байсан.

УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга  бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэж төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

Харин УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр шүүх хурлын үеэр "Нийслэлийн засаг дарга бүх асуудлыг шийддэг хүн биш. Мэргэжлийн байгууллага, Өмчийн харилцааны газраар дамжиж байж аливаа асуудал шийдэгддэг. Нэгдүгээрт “Өргөө” зочид буудлын үйл ажилллагаа доголдсон байсан. Үндсэндээ сүүлийн хэдэн жил алдагдалтай ажилласан. Хоёрдугаарт нь байгууллагыг удирдаж байгаа хүмүүсийн арга барил хуучинсаг болсон. Гуравдугаарт үйлчилгээний цар хүрээ байхгүй, дөрөвдүгээрт өрсөлдөх чадваргүй болсон. Тавдугаарт Нийгмийн даатгал болон татварт их хэмжээний өр хуримтлагдсан байсан.Ийнхүү ашигт ажиллагаа байхгүй болж, дампуурахад бэлэн болсон байсан юм. Энэ нь нийслэлийн өмчийн хамтарсан компани болгох үндсэн шалтгаан болсон. Тэр үед хажууд нь байсан хувийн зочид буудал хэдэн сая төгрөгийн ашигтай ажиллаж байхад нэгдүгээр зэрэглэлийн байрлалтай нийслэлийн өмчийн “Өргөө” зочид буудал алдагдалтай ажиллаж байсан нь үнэн гэж хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.91.119.102) 2014 оны 07 сарын 25

тэр Цэнгэлмаа гээд байгаа хүнийг нь шалгаач давхар.

0  |  0
helmegdel(66.249.84.90) 2014 оны 07 сарын 24

Helmegdel helmegdel uur heleh ug alga.unen hezee negen tsagt ilerch yag odoo tur barij bga munhaguud uursduu uil laigaa edelj uil tamaa tsaih ue oirhon bnaa kkk

0  |  0
helmegdel(66.249.84.90) 2014 оны 07 сарын 24

Helmegdel helmegdel uur heleh ug alga.unen hezee negen tsagt ilerch yag odoo tur barij bga munhaguud uursduu uil laigaa edelj uil tamaa tsaih ue oirhon bnaa kkk

0  |  0
helmegdel(66.249.84.90) 2014 оны 07 сарын 24

Helmegdel helmegdel uur heleh ug alga.unen hezee negen tsagt ilerch yag odoo tur barij bga munhaguud uursduu uil laigaa edelj uil tamaa tsaih ue oirhon bnaa kkk

0  |  0
zochin(71.23.128.33) 2014 оны 07 сарын 23

nugel hiisen bol tuuniigee uureh heregtei.mongol uls toosoo sain guvj baij ayulgui ajiltai uurtuu itgeltei jinhene mongol humuus saihan amidrah huulitai bas busdiig /gadaad/mongol ulsiin huuliin dor amidrahiig todorhoilj yavah bizee.

0  |  0
1950(182.160.36.234) 2014 оны 07 сарын 23

дээр нь нэмээд......ургах наран хороолын балгыг иргэд амсч байна. дээр нь байгаль орчин бохирдож байна. ганбаяртай нь хамт шалгах хэрэгтэй.

0  |  0
kgb(202.126.89.251) 2014 оны 07 сарын 23

M Enkhboldiin huuheldei ezenteigee hamt yavah bsan yum daa

0  |  0
чимээ(183.177.98.82) 2014 оны 07 сарын 23

шуналтай хог хохь чинь

0  |  0
irgen(203.91.117.4) 2014 оны 07 сарын 23

jiliin daraa Elbegee. Batuul metiin humuus iim shiitgel huleen de

0  |  0
batt(103.26.193.17) 2014 оны 07 сарын 23

shshsh uunees aimaar idsen uusan humuus ter ih hurlaar duuren bgaa gedeg biz dee. M.Enkhbold, ter Otgonbayr ed nariig yah gej bgaan boloo..... bas Oyutolgoin gereeg hiisen nuhduudiig

0  |  0
irgen(202.70.40.162) 2014 оны 07 сарын 23

hohiroliig buren baragduulj undur torguuli nogduulj shamshigduulsan hurungiig n huraaj avah heregtei! uls turd bolon turiin alband ahin ajilahg n horigloh n zuitei!udahgui uvdud emnelegt hevtej bgad 1medhed garsan bna du!nohoitoi muudval hormoigui namtai muudval tolgoigui gej ene de!nam nertei 1ne hamgaalsan liuvarchid

0  |  0
2014(203.91.119.100) 2014 оны 07 сарын 23

Энэ Батбаярын ивээн тэтгэж завхайрдаг 2-р сургуулийн захирал Л.Цэнгэлмааг бас давхар шалгамаар юм. хичнээн мөнгө улсаас идэж, сургуулийн засвар гэж мөнгө хамт идсэнийг хэн мэдэх билээ. бөгсөөрөө мөнгө олдог тэр хүүхнийг бас шалгах хэрэгтэй. эмнэлэгт хэвтэж байхад нь хүртэл эргээд гүйж байсныг нь мэддэг хүмүүс байга ш дээ.

0  |  0
зочин(202.70.40.214) 2014 оны 07 сарын 23

За тэгэнэд хоригдож бхдаа өвдсөн хавдсан гэж баахан эмнэлэгт сувилуулж байгаад л гарч ирнэ. Гарч ирээд л нөгөө их мөнгөөрөө жаргана биз дээ. ийм жишиг тогтжээ. Ипсэн уусан хөрөнгийг нь хурааж аваад улсын орлого болгож, татвар төлөгчдийн мөнгийг бцааж байхшуулах арга хэмжээ авч болдоггүй юм бх даа

0  |  0
zochin(103.9.90.130) 2014 оны 07 сарын 23

Hotig suiruulsen M.Enhboldig buh nasaar ni horiocheee

0  |  0
kkk(182.160.2.246) 2014 оны 07 сарын 23

bolj dee....

0  |  0
zochin(103.26.193.10) 2014 оны 07 сарын 23

Balai ymnuud neg shuusen ner zuuj..Neg n edelsen ner zuuj yadag ym beBolioo boli.

0  |  0
Top