Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан "Буянт-Ухаа 1" хороололд байр худалдаж авах эрхтэй болсон ч журамд заасан хугацаанд урьдчилгаа төлөөгүй гэрээ байгуулаагүй иргэдийн эрхийг цуцалсан.
Улмаар хоёр дахь сугалааг өнөөдөр 15 цагт Спортын төв ордонд хийх байсан ч уг сугалаа иргэдийн хүсэлтээр хойшлогджээ. Учир нь аймаг сумдын ойн баяр болоод хүмүүс хөдөө орон нутгийг зорьсон тул сугалаагаа явуулахаа хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт олон иргэдээс ирсэн байна.
Тиймээс Төрийн орон сууцны корпорациас сугалаа явуулахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ удаад 323 захиалагчийг тодруулах сугалаа явагдах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )