”Витафит”- ын ундаа хөгзтэй байсан нь дэлгүүрийн буруу биш гэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 26

Өнгөрсөн 2012 онд Витафитын гоё нэрийн ундаа хөгзтэй байсан бичлэг одооч Yutube-д бий. /Бичлэгийг энд дарж үз/ Зайсан явах замд байдаг Оргил худалдааны төвөөс гоё нэрийн ундаа худалдаж авсан эмэгтэй хөгзтэй гэдгийг нь мэдээд тус дэлгүүрт дахин очиход нэг багц ундаа тэр чигээрээ хар хөгзөөр дүүрсэн байсан юм.


Харин энэ сарын 18-ны өдөр 11-р хорооллын  “Дэвжих хос” мини маркетаас гоё нэрийн ундаа худалдаж авсан эмэгтэй “Миний худалдаж авсан ундаа хөгзтэй  байсан. Ундаа уусан хүүхэд хордоод гурван өдөр гүйлгэж, бөөлжиж байна” гэж TV8 телевизэд  ярилцлага өгсөн байна лээ. /Тv8-ын мэдээг энд дарж үз/


“Дэвжих хос”-оос ундаа худалдаж авахад хөгзтэй байсан талаар манай сайт мэдээлсэн юм. Гэтэл Витафит компанын маркетингийн албанаас залгаж, уг мэдээллээ устгахыг шаардаж, сүрдүүлсэн.  Тэгэхдээ “Танайх манай нэр төрд халдлаа.  Хөгзтэй ундаа манай компанийн буруу биш. Тухайн дэлгүүр хугацаа дууссан бүтээгдэхүүнийг удаагаад хөгзрүүлсэн байна лээ. Манай ч буруу биш дэлгүүрийн буруу болсон. МХЕГ-т бүтээгдэхүүнээ шинжилгээнд явуулсан.  Хариу нь бараг зүгээр гээд гарч байгаа. Удахгүй хариу нь ирнэ.  Хариуг нь гартал энэ мэдээллээ авчих. Мөн TV8 телевиз манай компанийн нэр төрд халдсан. Бизнесийн нэр хүндийг унагах гэсэн иргэнээс ярилцлага авч, хянаж нягтлалгүйгээр олон нийтэд нийтэлсэнээрээ буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Биднээс уучлалт гуйсан” гэж утсаар ярьсан юм. Тухайн мэдээг бэлтгэн гаргасан ТV8 телевизийн сэтгүүлч Б.Ганцэцэгтэй утсаар холбогдож энэ талаар тодруулахад  “ Витафитаас надтай хүн ирж уулзсан юм байхгүй. Энэ талаар сурвалжилж эргэж мэдээлэхээр ажиллаж байгаа” гэлээ.     


Ингээд бид мэдээллийг нягтлахаар хөгзтэй ундаа зарсан гэх “Дэвжих хос” миний маркетад очиход  оройн 23.00 цагийн үед уг дэлгүүр ид ажиллаж байна.

Худалдагчтай уулзаж, уг дэлгүүрийн кассаас энэ талаарх зарим зүйлийг тодруулсан юм.  

v8 телевизэд ярилцлага өгсөн н.Зулцэцэг гэх эмэгтэй танайхаас гоё нэрийн ундаа авсан юм уу?

-Тэр телевизээр ярьсан эмэгтэй манайхаас ундаа аваагүй. Тэрний нөхөр нь бололтой нэг залуу орж ирээд ундаа авсан. Ундаа авахдаа сэгсэрч үзээд хараад авч байсан. Тэд нар дэлгүүрээс юм авахдаа  сайн харж, нягталж авдаг юм.  Хөгзтэй ундаа байлаа гэхэд мэдэхгүй аваад явах хүмүүс биш.

-Танай байнгын үйлчлүүлэгч нар уу?

- Эндэхийн оршин суугч нар биш. Урд нь харагдаж байгаагүй. Түр  оршин сууж байгаа хүмүүс л байх. Өмнө нь огт харагдаж байгаагүй. Сүүлийн үед л орж гараад хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан юм.

-Хөгзтэй ундаа авсан талаараа танай дэлгүүрт хандсан уу?

-Нөхөр нь ундаа худалдаж авсанаас хоёр цагийн дараа эхнэр нь гэх Зулцэцэг орж ирээд танайхаас авсан ундаа хөгзтэй байна. Нэг аягыг уучихаад дахиад уух гэсэн чинь хөгз гараад ирлээ. Би уучихсан, хүүхэд ч уучихсан болохоор сэжиглээд байна одоо яана аа гэж орж ирсэн. Тийм байх учиргүй гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш ганц ч орж ирээгүй.  

-Танай дэлгүүрийн буруу болсон. Хугацаа хэтэрсэн ундаа зарж байсан гэж витафитаас хэлсэн?

-Тийм юм байхгүй. Тэгэж худлаа хэлж яаж байгаа юм бол доо. Тэр гоёын багцаас үлдсэн хэд хэдэн ундаа одоо ч байгаа. 2014 оны 3 сарын 4-нд үйлдвэрлэгдсэн ундаанууд бий. Манайх жижигхэн дэлгүүр. Хугацаа хэтрээд аливаа юмыг хөгзрүүлээд  суухгүй. Бараагаа бага багаар авдаг хурдан эргэлдүүлдэг. Би өөрөө эрүүл ахуйч хүн энэ талаар мэднэ. Та нар харж байгаа бол манайх олон хөргүүр хөлдөөгчтэй. Цэвэр орчинд бараагаа зардаг. Тэр ундааны асуудал гарсанаас хойш хэл чимээгүй гэнэтхэн МХЕГ-аас шалгалт орж ирээд, дэлгүүр түгжиж байгаад шалгасан. Зөрчил илрээгүй. Харин ч Витафит компаниас энэ асуудалд арга хэмжээ авч хурдан шийдвэрлэж чадаагүй. Дэлгүүрийн нэрийг гаргасандаа уучлалт  гуйгаад өөрийн лабортортоо шинжлүүлсэн бичгээ явуулсан. Тэднээх өөрийнх нь лаборторын бичиг юм чинь муу гарсан ч муу гэж явуулахгүй биз. Ямарч байсан шинжилгээний хариу сайн гарсан гэсэн бичиг явуулсан байна лээ. Мөн манайх камертэй. Ундаа худалдаж авч байхад камерт юу ч гараагүй. Хар юм харагдаагүй. Цэвэр ундаа байсан.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
maral (103.229.120.226) 2014 оны 09 сарын 13

zail t1guudee

0  |  0
ocherdene (103.229.120.226) 2014 оны 09 сарын 13

unen helj baina saihan bichlee he he oor heleh ug alga bey

0  |  0
møngø(216.172.138.66) 2014 оны 08 сарын 03

Ter Mandaa gej zahiral ni iim um bicheed l hunees møngø avdag zaluu sh dee. Setguulchid ni gej iim bohir um bicheed megreshsen, bas ih hudlaa øørsdøø zohioj bichdeg humuus dee. Mongoliin ard tumniig neg ugeer helbel gegeeruuleh bish munharuulj harhanhui, buduuleg niigem ruu chigluulj baigaagaaraa aldartai sonin. Zindaagiin hamt olon mini hezee ta nar niigmiin hotoch nohoi bolj niigemtei heregtei medeelel bichih um ve?

0  |  0
sar(216.172.138.66) 2014 оны 08 сарын 03

Zindaa gej sonin baisan. Ene sonin mongoliin hamgiin bolovsorsolgui hov jivt zoruilsan sonin baisan sanagdana. Setguulchid ni bolovsorolgui, zahiral ni gej bas neg bolovsorsolgui møngønøøs øør um bodohgui Mandahbayar gej neg hun baisan. Ene soningiin bichsen umand itgesenii herreggui.

0  |  0
sar(216.172.138.66) 2014 оны 08 сарын 03

Zindaa gej sonin baisan. Ene sonin mongoliin hamgiin bolovsorsolgui hov jivt zoruilsan sonin baisan sanagdana. Setguulchid ni bolovsorolgui, zahiral ni gej bas neg bolovsorsolgui møngønøøs øør um bodohgui Mandahbayar gej neg hun baisan. Ene soningiin bichsen umand itgesenii herreggui.

0  |  0
зочин(112.72.13.235) 2014 оны 08 сарын 02

Энэ хүмүүс байнга л ингэж байх юм. Мах импексын хиам хөгц байна гээд бөөн юм болоод байсан тэгсэн цаанаас зохион байгуулсан хор байсөн нь батлагдсан гэсэн ш дээ. Монголд гайгуй юм хийгээд ажиллаж байгаа газрыг унагах гэдэг юм уу хаашаа юм.

0  |  0
ene medeenees dugnelt hiiye daa(202.131.242.251) 2014 оны 07 сарын 31

nuhur ni avsan undaag avgai ni bariad irj bgaa ni ashig sonirholiin asuudal bus uu. tegeed delguur ni ene gomdoliig ni undeslelgui geheer ni tv8 duudjee. tv8 -d medee ugvul mungu ugdug ch baij magad. tegeed tv8 ni hereglegchee deedleed hevlen medeeleh esguigee ul oishooj medee bolgood gargasan bnaa. mungu gej huchtei yumaa.

0  |  0
Unshigch(103.26.193.7) 2014 оны 07 сарын 30

Ene site bol zahialgatai bohir setguul zuigeer orshin togtnoj bgaa site. Manai hereglejch nariin bolovsrol hamaagui deerdsen boloh ni commentoos ilt bnaa. Udahgui iim undeslelgui alban hus avgai nariin heruuleer unshigch tatdag site bhgui boloh ni todorhoi

0  |  0
Zochin(202.126.89.172) 2014 оны 07 сарын 29

Ene Zindaa.mn taarsan taar shuudainuuddaa zoriulj eldev luivriin argaar mungu olood surtsan site.

0  |  0
Zochin(202.126.89.172) 2014 оны 07 сарын 29

Ene Zindaa.mn taarsan taar shuudainuuddaa zoriulj eldev luivriin argaar mungu olood surtsan site.

0  |  0
Zochin(202.126.89.172) 2014 оны 07 сарын 29

Suuliin uyd iim hugiin hereglegch nar olon bolson shuu

0  |  0
Zochin(202.126.89.172) 2014 оны 07 сарын 29

Suuliin uyd iim hugiin hereglegch nar olon bolson shuu

0  |  0
Gereltuya(202.126.89.180) 2014 оны 07 сарын 29

zochin .... avch baigaa zuilsee oorsdoo sain nyagtalj avah heregtei sh dee. Camert zugeer baisan zuil yahaaraa hogztei bolood ergeed irdeg yum bee tegeed bas 2 tsagiin daraa shuu ene arai l bish ee. Boditoi ul suirtai yum niitelj bgaach arai ch dee

0  |  0
lhawga(103.26.193.11) 2014 оны 07 сарын 28

Vitavit-iin undaa ugaasaa asuudaltai narand tawihaar dandaa muudna esne saw ni pendiin joohon hvvheddee uulgaaad demii gej bodson erni ene tal deeree anhaarmaar um

0  |  0
Kh(103.26.193.18) 2014 оны 07 сарын 28

Tiltei shar doktor geed arai unet tsartsan shilt juus bgaa aimar hogtst buh delguurt bgaa bi hogtst ter ni bur haragddag shuu shalgadag hun bhgui

0  |  0
Poor(202.131.242.251) 2014 оны 07 сарын 28

sonin sonin yum ih boloh yumaa zarim neg n tom companias mongo salgah gj argaa barj bga ch yum shig zarim n teriig n sain ashiglaj dawhar zawshih gd ch bga yum shig sonin l yum

0  |  0
55(202.21.106.168) 2014 оны 07 сарын 27

gehdee mgld uildverledeg gedeg undaanuud bas evgui amttai yumnuud bdiishuu. khudaldagch nart ni helheer undaa muudana gej bddgui yum geed balairaad bdim ble

0  |  0
BATYLA(202.21.106.170) 2014 оны 07 сарын 27

MONGOLIIN OLON KOMPANI BITAPITIIG TATJ UNAGAH TAMIIN TOGOONII ULGEREER YABAA YAJ NER HUNDIIG CHIN UMAGAH UU YAAJ HUGCH HIIHUU HEND HEDEN ZOOS UGCH ASHIGLAH UU GEED YABAA SHYY TANAAI URSULDUGCH TOM KOMPANI SHYY....

0  |  0
7(27.123.214.110) 2014 оны 07 сарын 27

bolio

0  |  0
sara(27.123.214.110) 2014 оны 07 сарын 27

tanai sait tv8bol ugaasaa shudraga bus medeeliin heregsel shuu dee mungu olj bgaa argan tun uruvdmuur shantaaj hiij 3 tugrug oldog boliochee uiliin uriin ta buhen edleh bh daa saihan setgeliin uzuurt shar tos gedeg dee

0  |  0
Zochin(27.123.214.120) 2014 оны 07 сарын 26

Ee yun surtei ym bee haraad l uuhaa bolichino biz ingej mungu nehej daramtaldag mood delgereed bga shu talhaa hugzuruuleed hugziig ni avaad hiichee biz

0  |  0
ariungoo(112.72.11.67) 2014 оны 07 сарын 26

undaagaa sain shalgaj avna

0  |  0
Top