Хос залуус ”Хайрын төгөл”- ийг зориорой

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 26

Дэлхийн ихэнх оронд залуу хосууд, дурласан залуус сэтгэлээ илэрхийлж хайрын цоож зүүдэг тусгай газрууд байдаг.  Эдгээр газарт залуус ирж үүрдийн мөнх хамт амьдрахын баталгаа болгон цоож зүүдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас залуус, хосууддаа зориулан баруун дөрвөн замд “Хайрын төгөл” байгууллаа. Энэ хайрын төгөлд дурласан залуус,  хуримаа хийж буй залуу хос  Гандан орж сайн сайхан амьдрах хүслээ шивнээд буцахдаа хайр сэтгэлээ бат бөх байхыг билэгдэн цоож зүүх боломжтой. Хайрын төгөлийн дээд талд  хайрын бурхан Амур сахиусан тэнгэр байрлах бөгөөд сахиусан тэнгэр залуу хосыг хөтлөн “Хайрын төгөл”-ийн үүдээр оруулах билэгдэлтэй. Цоожийг зүрх болон гацуур хэлбэртэй модонд өлгөх юм. Олон өнгийн цоож нь яг л шинэ жилийг санагдуулахаар гоёмсог харагддаг. Цоожоор гацуур мод дүүрсэн тохиолдолд өөр газар шилжүүлэн суулгах боломжтой юм. Тиймээс залуусаа хайр сэтгэлээ баталгаажуулах билэгдэлтэй “Хайрын төгөл”-ийг зориорой. Та хоёрын хайрын цоожны түлхүүрийг хайлуулан хүзүүний зүүлт болгон буцаагаад өгөх болно. Хайр сэтгэл тань үүрд мөнх байж, хамтдаа хорвоог туулан зовлон жаргалаа хуваалцаарай.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.242.107) 2025 оны 03 сарын 13

tsoojoo uursduu avj ochij yumuu esvel tsaanaasaa yumuu tsaanaasaa bol hedeer hudaldaj avahiin tgd tvlhvvr edriig ni hailuulaad zvvlt edr bolgood uguhud heden tugrug gehiin boloo todorhoi medeelel uguuch

1  |  0
zochin (202.21.116.2) 2025 оны 03 сарын 13

end ochoool tsooj zuudeg te..... buruu gazar buruu zuil hiisen bn.,...

1  |  0
wowka(202.131.247.23) 2025 оны 03 сарын 13

sda oigtoi taawaara suuj bolohgui shde ene d chn buun signalk mashin autobus tgk gai shde sda dsadsa

1  |  0
xaxa(103.10.22.61) 2025 оны 03 сарын 13

Manai mongolchuud chin ih ichemhiishdee. baruun 4 zamiin yaaag deeren bsan haragdjiisan. ih ch hvn holihdog gazar shvv. ydaj gazraa hvrtel zuw songohgv

1  |  0
tttt(64.141.193.30) 2025 оны 03 сарын 13

hairiin togol nertei ter har tsoojnii hereg baina uu ,hen negnii biznes bailgui dee .tuunii orond tsetserlegt hureelen baiguulj .hairtai hosuud mod ,tsetsegs tarij baibal alsdaa heregtei,ur duntei yum daa

1  |  0
kkkkkk(188.64.247.13) 2025 оны 03 сарын 13

tsoojlood tvlhvvree ter dor ni usruu shiddeg sanagdana ; tvlhvvree yah yumbolj bn aa hvzvvneesee zvvgeed zalahaa hvleegeed bh bolj bn uu ; tuul goliig hajuugaar ni ursgaj uguuch kkkk

1  |  0
...(103.23.51.12) 2025 оны 03 сарын 13

4zamiin uulzvar deer baidag baihaa tsoojoo uursduu avj ochih bailgvi de

1  |  0
...(103.23.51.12) 2025 оны 03 сарын 13

4zamiin uulzvar deer baidag baihaa tsoojoo uursduu avj ochih bailgvi de

1  |  0
нэргүй (202.126.89.171) 2025 оны 03 сарын 13

цоожоо өөрөө авч очдог юм уу?

1  |  0
rose(103.10.22.242) 2025 оны 03 сарын 13

haana bdag yum hayg todorhoi bwal zvgeer yum shig bna

1  |  0
GUEST(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Гоё газар болсон байна лээ

1  |  0
Top