Архангай аймгийн Хашаат суманд өнгөрөгч бямба гараг буюу долдугаар сарын 26-ны өдөр хүчтэй салхилж, аадар бороо орсон.
Хүчтэй салхины улмаас автомашин хийсч, дотор нь байсан нэг хүн амиа алдсан юм. Мөн дүнзэн байшин салхинд нурсны улмаас дотор нь байсан арваад хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар аймгийн онцгой байдлын газраас тодруулахад “Гэмтэж бэртсэн иргэдийн долоо нь нийслэлд хүргэгдэн ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа байна. Хоёр нь Хашаат сумынхаа эмнэлэгт эмчлүүлж байгаа” гэлээ. Өнөөдөр тус аймагт цаг агаар тогтуун байна гэж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )