Голомт банкны харилцагчдад “Шилдэг-Ухаалаг” цахим ертөнцөд тулгуурласан үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүссэн үедээ авах боломжийг“FINACLE” систем олгоно.
Голомт банк дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч Инфосис компанийн “Finacle” үндсэн бүртгэлийн системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ.
Мэдээллийн технологийн салбарт бизнесийн зөвлөгөө, мэдээллийн технологи, програм хангамжхөгжүүлэлтийн үйлчилгээг үзүүлэгч Инфосис компани нь 1981 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд богино хугацаанд дэлхийн томоохон систем интеграторуудын нэг болж, бизнесийн дэвшилтэт шийдэл, үйлчилгээг нийлүүлэгч компани болтлоо өргөжжээ.
Агаарын зам, харилцаа холбоо, боловсрол, эрчим хүч, банк санхүү, эрүүл мэнд, технологи, үйлдвэрийн автоматжуулалт, энтертайнмент зэрэг олон салбарт үйлчилгээ үзүүлдэг, дэлхийн өнцөг булан бүрт нийт 73 оффис, 160,000 орчим ажиллагсадтай уг компани нь технологийн салбарт манлайлагч Oracle, IBM зэрэг компаниудын хүчтэй өрсөлдөгч, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон компани юм.
Инфосис компани нь ирээдүйд үүсэн бий болох хэрэгцээ шаардлага, технологийн хөгжилд тулгуурласан банк санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Финакл (Finacle)системийг нэвтрүүлсэн бөгөөд энэхүү систем нь банкны үндсэн бүртгэлийн системээс гадна харилцагчийн үйлчилгээ (CRM), хөрөнгийн удирдлага (Treasury), гадаад худалдааны санхүүжилт (Trade Finance), хөрөнгө оруулалтын банк (Wealth Management), интернэт болон мобайл банк(e-Bank), дебит карт зэрэг дэд системүүдийг багтаасан банкны универсиал,цогц систем гэдгээрээ давуу талтай.
Финакл системийг ING Bank, ANZ Bank, Co-оperative Bank, Standard Bank зэрэг дэлхий даяар 84 орны нийт 190 банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлж,банкны үйлчилгээ үзүүлдэгдэлхийн хүмүүсийн 14% ньуг системээр үйлчилгээ үзүүлж байна.
Финакл системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, үйлчилгээний хурд, аюулгүй найдвартайбайдал зэрэг нь олон улсын шаардлагад нийцэж, харилцагчдад илүү дэвшилтэт, найдвартай үйлчилгээг хүргэх боломжийг бий болгодгоороо онцлог юм.
Голомт банк Инфосис компанитай хамтран хэрэгжүүлсэн уг төслийн нийт өртөг 10 сая америк доллараар хэмжигдэж байгаа бөгөөд Инфосис компаний26, Голомт банкны 50мэргэжилтэнгүүдээс бүрдсэн төслийн баг 1 жил хагасын хугацаанд ажиллаж Finacle10.2.14хувилбарыг нэвтрүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар үндсэн бүртгэлийн системийг бүхлээр нь шинэчлэх ажил амжилттай явагдажнэвтрүүлэлтийн дараах жигдрүүлэх үйл ажиллагаа хийгдэж байна. Энэхүү шилжилтийн үед Голомт банкийг ойлгож, тусалж, дэмжиж буй нийт харилцагчиддаа талархал илэрхийлье!
Ийнхүү Голомт банк болоод “Инфосис” компанийн хамтын ажиллагаа, нөр их хөдөлмөр, хүчин зүтгэлийн үр дүнд Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжилд дэлхийн жишигтэй эн зэрэгцэх дахин нэг алхам амжилттай хийгдлээ.
ГОЛОМТ БАНК
Сэтгэгдэл ( 10 )
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекц Бямба гариг бүрийн 12:30 цагт явагдах ба лекцэнд суух бүтээгдэхүүн илүү танилцах болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
enenees bolj barag 3 doloo honog stressdej bna.bank hoorond guilgee hiij bolohgui.er ni bol shineer suulgasan ymarch tses ni ajillahgui bgaa
So much mess!!!!!!!Nuuhiig awah gej bgaad nudiig ni coholchihsone gedeg shig ym bolson.Worse than before.Nothing working
ooriin tolgoigui jum shig gadaadiin gene,hereglekh bolohooroo mongoliin mongo ,tor bankuudaa hyanaj shaardlaga tavihguigees dollariin hansh osson,urgelj toriin zeel,mongoor ugjina,bankniihanaas l bolj ediin zasag hyamradag shuu dee,ternees zasgaas,dollariin change ees,esvel gadnii baraanaas ,binzen ees boldoggui l bhgui ju
er ni bol olon ulsiin standart gj yul hiisiin yamarch oilgomjgui kubiin guilgeeg shilntgelt ni harahch bolomjgui boltson
olon ulsiin hemjeenii hund surtal chiregdel nevtruulsen bna. banknaas huulgaa avii geheer ajilchid n hurtel gargaj ogch chadahgui bna. hunee heleed surgachaad daraa n eniigee nevtruulsen bol hen hendee amar baih bailaa. odoo hereglegch deeree dadlaga hiij ajilchid suraltsaj bna. huulga todorhoilolt avah gej buten 1 tsag telleiin omno hicheel dadlagaa hiij duustal zogsloo.