Сан Паулог зорьж явсан Японы ерөнхий сайд осолджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 04

Японы “Kyodo News” сонины мэдээлсэнээр ерөнхий сайд Шинзо Абегийн автомашин осолдож, гадаад хэргийн яамны 12 ажилтан хүнд гэмтэл авчээ. Ерөнхий сайд ойр дотны ажилтнуудаа дагуулж Бразилд айлчлах үеэр уг осол гарсан ажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар осол шөнийн 01 цагийн орчимд Сао Пауло хотын хурдны зам дээр болсон байна. Абе сайд өөрөө гэмтэж бэртээгүй бөгөөд тухайн үед зочид буудал руугаа очихоор нийслэл Бразилаас Сан Пауло хотыг зорьж явжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top