75000 гаруй иргэн цахимаар газар өмчлөх хүсэлт илгээжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 04

 

Монгол Улсын иргэнд цахимаар газар өмчлүүлэх ажил эхлээд удаагүй байна.Өнгөрсөн баасан гарагаас хойших гурав хоногийн хугацаанд нийтдээ 75000 орчим иргэн цахимаар газар өмчлөх хүсэлтээ илгээжээ. Нийслэлийн гурван дүүрэгт газар өмчлөх хүсэлтээ илгээсэн иргэдийн тоо нийт өмчлүүлэх газрын тооноос давсан байна. Харин Багануур, Багахангай дүүрэгт хүсэлт илгээсэн иргэдийн тоо харьцангуй бага байгаа аж. Өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар ийнхүү 75000 гаруй иргэн хүсэлтээ илгээсэн байлаа. Газар өмчлүүлэх ажил энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийтдээ 15000 орчим иргэнд газар өмчлүүлэхээр болсон билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top