Эрэлийн ажиллагаанд оролцож байсан залуугийн бие хүнд байна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 04

Энэ сарын 24-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажил үүргээ гүйцэтгэж яваад ор сураггүй болсон АМГ-ын гурван ажилтны хоёрыг нь олсон хэдий ч нэгийг нь ололгүй долоо хоногийн дараа амиа алдсан  байдалтайгаар олдсон билээ.

Талийгаачийг эрэн хайх ажилд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар таван хүн томилсон боловч ажлаа урагшгүй хийсэн гэсэн дүгнэлтийг нутгийн иргэд өгөөд байгаа. Ингээд талийгаачийг хайх ажиллагаанд нутгийн оролцсон байна. Энэ ажиллагаанд оролцож байсан малчин залуу мотоцикльтойгоо эрэг рүү унаж хүнд гэмтсэн байна. Малчин залуугийн элэг бяцралттай амьдрах боломж тун бага сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж эмч нар ар гэрийнхэнд нь хэлжээ. Өнөөдөр түүнийг Баян-Өндөр сумаас онгоцоор авчирч буй бөгөөд бүх зардлыг АМГ гаргаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цогоо(115.187.88.74) 2025 оны 03 сарын 13

хөдөөнийхөн аминаасаа уйдаагүй мүл тэр хятадын мотоциклоос татгалзаасай морьтон монгол хөдөөд үлдсэн юмсан

1  |  0
hana(90.24.250.143) 2025 оны 03 сарын 13

Manai uls ard irgeded ni osolo tohioldvol huruugaa ch hodlohgui um baina daa, uls hodlohugi bolhoor nutgiin arduud oorsdoo haisan ni dahaid neg huniig gemteld uchruulav.

1  |  0
(202.21.96.158) 2025 оны 03 сарын 13

Ум мань бадми хум

1  |  0
Top