Тарвага боож идсэн иргэдийг шалгана

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 04

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Тэгвэл орон нутагт хурлаа хийсэн эрхмүүд  цуваа жийпнүүд бүрийнхээ тоогоор тарвага агнаж идсэн гэсэн мэдээлэл цацагдаад байна.

Уг нь  2003 оноос эхлэн тарвага агнахыг хуулиар хориглосон бөгөөд түүнээс хойш хориог цуцалсан тухай ямар ч шийдвэр гараагүй байгаа юм.

 Улмаар хорхойгоо дарах гэж ганц нэг тарвага боож идсэн хүмүүсийг хүртэл цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Тухайлбал, энэ жилийн наадмаар тарвага агнаж идсэн хэд хэдэн хүмүүс цахим хуудаснаа зургаа байрлуулсаныг цагдаагийн байгууллагаас дуудаж шалгаж эхэлсэн. Тэгвэл Засгийн газрын гишүүдийг тарвага боож идсэн талаарх мэдээлэл гармагц цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа сурагтай. Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол Засгийн газрын гишүүдтэй тухайн үед хамт байсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаас дуудаж, шалгаж эхлэх нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top