Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 05

11:00 цагаас  УИХ-ын эрхэм гишүүн Г. Уянга, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл нар Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээр зочилж, тус дүүрэгт эхийн сүүгээр хооллолтыг дэмжихээр хийгдэж буй ажлуудтай танилцаж, хүүхдээ эхийн сүүгээр хоолож буй залуу ээжтэй уулзана. Утас: 99112652

 

11:00 цагаас 8 дугаар сарын 8-нд болох “Аавуудын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх тухай Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Сайхан монгол аав ТББ-аас МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.. Утас: 300995, 99159481

 

12:00 цагаас ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл "Дэрэн" хөл бөмбөгийн баг тамирчдыг хүлээн авч уулзах уулзалт ССАЖЯ-нд болно

14:00 цагаас ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл МУ-ын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа болон буудлагын спортын пара олимпын тамирчидыг хүлээн авч уулзана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top