Цусны төв уртасгасан цагаар ажиллавал хомсдолоос гарах боломж бий

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 05

Цусны төв нөөцийн хомсдолд орсон байна. Оюутнууд амарч, иргэдийн ихэнх нь амралт зугаалгаар явсан энэ үед буюу жил бүрийн долдугаар сараас есдүгээр сар хүртэл бүлгийн хамаарлаас болж цусны хомсдол ихэсдэг ажээ. Өнөөдрийн байдлаар гэхэд л маш олон хүнд цус хэрэгцээтэй болж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа юм.

Жишээлбэл Найман хүүхэдтэй, 50 настай ээжид III бүлгийн цус их хэмжээгээр, 23 настай нялх биетэй ээжид II бүлгийн цус их хэмжээгээр, хоёр настай бяцхан хүүд II бүлгийн цус их хэмжээгээр, 17 настай залуу хүүд IV бүлгийн цус их хэмжээгээр хэрэгтэй байна. Цус олдох юм бол эдгээр хүмүүсийн амийг аварна. Гэтэл одоогоор Нийслэлд ажиллаж байгаа цөөхөн хэд нь ямарч завгүй, ажил ихтэй завгүй болохоор хавтгайрсан их амралтаар хөдөө гадаа яваагүй үлдсэн байгаа юм. Тэдэнд цусаа өгөх хүсэл, хүний амь аврах сэтгэл байвч ажлын зав нь болдоггүй. Харин өглөө ажил эхлэхээс өмнө юм уу, Орой ажил тарсаны дараа 18.00 цагаас хойш өгвөл болохоор байдаг. Гэтэл цусны үндэсний төв өглөөний 09.00 цагаас 18.00 цаг хүртэл ажилладаг. Цус өгөхийг хүссэн иргэд олноороо хандахад “ажлын цагаар ирээ” гэхээс өөрийг хэлсэнгүй. Үнэхээр хүний алтан амь аварч байгаа юм бол яагаад уртасгасан цагаар ажиллаж болдоггүй юм бэ. Хүний алтан амь аврахаар хаа хаана хичээж ажиллаж, сэтгэл зүтгэлээ гаргах юм бол болохгүй зүйл үгүй. Ер нь жил бүрийн энэ цаг үеэр үүсдэг хомсдолын үед уртасгасан цагаар ажиллаад, уртасгасан цагаар ажиллаж байна гэдгээ мэдээллээд байхад хомсдол үүсгэхгүй байж болмоор юм.  

ЦУСАА БЭЛЭГЛЭХИЙН ӨМНӨ ЗААВАЛ УНШИХ ЗӨВЛӨМЖ

Бусдын эрvvл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг цусны донор гэнэ. Цусны донорын дараах хэлбэрvvд байдаг.

  • Бvхэл цусны донор буюу цусны бvрэлдэхvvн хэсгийг бvхлээр нь өгдөг хэлбэр
  • Ферезийн донор буюу өвчтөнд цусныхаа тодорхой хэсгийг бэлэглэх хэлбэр

ХЭН ЦУСНЫ ДОНОР БАЙЖ БОЛОХ ВЭ?

  • 18-50 насны
  • 45 кг-аас дээш жинтэй
  • Элдэв өвчин эмгэггvй байвал та ямар ч бvлгийн цустай байсан донор болж болно.

ЦУС ГЭЖ ЮУ ВЭ?

Цус нь бусдын амь насыг аврахын тулд сэлбэн хэрэглэж болох биологийн бvтээгдэхvvн юм. Цусны 40-45 хувийг хvчилтөрөгч зөөгч улаан бөөм, vлдсэн 55-60 хувийг цусны сийвэн болон тvvнд агуулагч цагаан бөөм бvлэгнvvлэгч хvчин зvйлс, ялтаст эс эзэлнэ. Цусны бvрдэл хэсэг бvрийг ашиглаж болох бөгөөд хvний амь насыг аврахад чухал vvрэгтэй.

ЦУСАА ӨГӨХ НЬ ТАНЬД ЯМАР Ч АЮУЛГҮЙ

Цусаа өгөх нь ямар ч аюулгvй. Насанд хvрсэн хvн дунджаар 5-7 л цустай байдаг. Эрvvл хvн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгvй. Хvний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхvvнийхээ хувьд аль хэдийнэ нөхөгдсөн байдаг. Цус авахад хэрэглэгдэж байгаа бvх багаж тоног төхөөрөмж ариутгагдсан бөгөөд зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдварыг авах эрсдэл байхгvй. Таны бэлэглэсэн цусанд цусны бvлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусын эсрэгтөрөгч, тэмбvv, бруцелёз зэрэг халдварын vvсгэгчийг илрvvлэх зэрэг 10 орчим шинжилгээнvvдийг хийж тэнцсэн цуснаас 6 цагийн дотор багтаан vндсэн 4-10 төрлийн бvтээгдэхvvн болгон vйлдвэрлэн зориулалтаар нь хэрэглэдэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уянга(150.129.141.77) 2025 оны 03 сарын 13

сайн байна уу би танайд цусаа бэлэглээд их удаж байна л даа нэг ёсны цусны донор гэсэн үг одоо харин 8 сар цусаа өгч чадахгүй байгаа яагаад гэвэл удахгүй төрнө . Танай цусны төв цусаа байнга өгдөг донор тань жирэмсэн байгаа дохиолдолд ямар нэгэн витамин өгдөг үү . өгдөг бол яаж мэдэх вэ

1  |  0
Top