”Зөн билгийн тулаан”-ны тайзны ард

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 05

2007 оноос хойш жилд 2 цувралаар гарч байгаа энэ нэвтрүүлэг маш өргөн далайцтай шоуны нэг болоод байна. Энэ нэвтрүүлэг хэрхэн хийгддэг, түүний тайзны араар юу болж байдаг тухай товчлон хүргэе. 

Зөн билэгтнүүдийг хэрхэн шалгаруулж оролцуулдаг вэ?

Шоуны экс оролцогчид болон, шинжээчдийн дүгнэж буйгаар, "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэг нь “далдыг харах” бизнес хөгжин цэцэглэх гол төсөл болоод байгаа ажээ. Цуврал бүрийн өмнө оролцогчдыг бүртгэдэг. Өөрийгөө мэргэч, төлгөч, үзмэрч, засалч гэх мэт зүсэн зүйлээр нэрийдсэн хэдэн зуун хүн эхний шатанд бүртгүүлж: ямар гоц авьяастай болох, далд ертөнцтэй ямар холбоотой байдаг, ямар зан авир, дадал заншил, эрүүл мэндтэй  зэрэг хэдэн арван асуултыг ардаа орхиж, шүүгдсээр эцсийн шатанд 10-12 хүн тунаж үлдэнэ. Эдний 1-2 нь л жинхэнэ гоц авьяастан, 2-3 нь “дэмжээд өгвөл явахаар”, бусад нь хоосон жүжиглэгч этгээдүүд байдаг байна. Сүүлийнх нь гарцаагүй ялагдах тавилантай ч эхлээд шоуг бүтээлцэх ёстой. Хүчирхэгүүд нь үзэгчдийг бишрүүлэхээс гадна туршилтын үед хамгийн хэрэгтэй мэдээллүүдийг өгч чадах учир хэрэг болно. Харин тэдний мэдээллийг хожим шоуны зохион байгуулагчид өөрийн талын хүмүүсийн амжилт мэтээр харуулах болно. 

Хүмүүс голдуу Хууль сахиулах байгууллагын хүч хүрэхгүй байгаа хэргийн талаар асуудал тавьж, зөн билэгтнүүдийг эцсийн найдвараа хэмээн горьдлого тээн ирцгээдэг. Энд далдын хүчний нөлөөллөөс эхлээд хүн амины хэрэг хүртэл олон янзын түүх бий. 


Зөн билэгтнүүдэд өгөх шпаргалка:

Дэлгэцээр харвал тэд үнэхээр мундаг: газрын зураг дэлгэмэгц л, заримдаа байшингийн булан тохойг лаагаар гэрэлтүүлж хараад л, эсвэл хохирогчдын эд зүйлсийг барьж үзмэгцээ ид шидийн хүчийг мэдэрч ярьж гарна даа. Хэрэгтний мөрөн дээр тийм шивээс байсан, хохирогч эндээ ийм мэнгэтэй байсан гээд л ...

Харамсалтай нь, энд ид шид огт байдаггүй аж. Жинхэнэ зураг авалтаас хэд хоногийн өмнө зохион байгуулагчид наашаа ирж оролцогчидтой уулздаг байна. Тэд хохирогчийн талаас жинхэнэ байцаалт авна: тэр багадаа ямар хүүхэд байсан, зан ааш, хаана яаж алуулсан, сэжиглэж байгаа хүн бий эсэх, хэзээ, хаана, ямар байдлаар алга болсон, таамаглал бий юу, хүмүүс юу гэж ярьцгааж байна ... гэх мэтээр бүх талаас нь асууж судлаад, орчин тойрон, гэрэл зураг, орон байрыг нь сайтар үзэж хараад зогсохгүй, хөршүүд, найз нөхөд, гэрчийн этгээдүүдтэй ч уулздаг байна. Дараа нь зөн билэгтнүүдийн хамтаар дахин ирэхдээ анх ирж буй мэтээр жүжиглэн хүмүүстэй ганцаарчлан ярилцаж байгаа маягаар нэвтрүүлэгт гардаг. 

Жинхэнэ гоц авьяастнууд энэ үед л тэдний мартсан, эсвэл анзаараагүй орхисон баримтуудыг гаргаж ирэх нь олонтаа. Энэ бүхнийг тэмдэглэж аваад барианд “орох буюу оруулах” хэрэгтэй байгаа зөн билэгтнүүдэд зориулсан хөтөлбөр - шпаргалка бэлтгэгдэнэ. Үнэхээр хүчтэй үзмэрч яг зураг авалтын үеэр чухал мэдээлэл хийж орхивол тэднийг яаж ийгээд л дунд хавьд оруулахыг чармайна. Мэдээлэл авах зав зайтай, зарим нь микро чихэвчтэй, “арын хаалганы” зөн билэгтэн нэвтрүүлгийн төгсгөл үеэр тоглоомонд оролцоно. Зохион байгуулагчид дээрх  чухал мэдээллийг тэднийх болгон харагдуулах, үгүй ядахдаа холилдуулах бүх аргыг хийдэг. Тэгээд ч аливаа юмны төгсгөлийг сайн тогтоодог, хүний хачирхалтай сэтгэл зүй байдаг шүү дээ. Хохирогчдын гэр бүлийнхэн энэ талаар маш их гомдолтой байдаг аж. 

Гэхдээ зөн билэгтнүүд үнэхээр тус болсон тохиолдол цөнгүй. 2010 онд хөгжимчин Сергей Звенигородскойг алсан хэргээр Виктория Санжаривец гэгч эмэгтэй жил шоронд суугаад зөн билэгтнүүдийн хүчээр суллагдсан билээ. 


Монтажны нууц:

Нэг удаагийн нэвтрүүлэг 1,5 цаг үргэлжилдэг. Энэ хооронд мөн ч их юм болдог аж. 2 цувралд оролцсон зөн билэгтэн Денис Шевченко энэ тухай ингэж ярьсан юм: “Эхний цувралуудад үнэхээр хэцүү байсан. Нэг байшинд оруулаад л ямар нэг юм өгөөд эзнийх нь тухай ярь гэдэг. Маш олон зөн билэгтэн, би ч гэсэн удаа дараагаар унасаар байлаа. Учир нь байдал одоогийнх шиг байгаагүй юм. Та нар лав анхаарсан байх...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top