Хар тамхины хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаярын бусадтай маргалдаж буй бичлэг цахим хуудасаар тарсан. Өмгөөлөгч Батбаяртай маргалдаж буй эрэгтэй УИХ-ын гишүүн Гончигдоржийн төрсөн ахынх нь хүүхэд байжээ. Тэр эрэгтэйг “Моннис” группийн хуулийн зөвлөх өмгөөлөгч В.Гомбодорж гэдэг аж.
В.Гомбодорж нь өөрийн эхнэр Нарантуяа болон түүний өмгөөлөгч Батбаяр нарт зодуулсан учир цагдаагийн байгууллагад хандана гэсэн байна. Тодруулбал В.Гомбодорж Нарантуяа хоёр гэр бүлээ цуцлуулахаар Иргэний шүүхэд хандсан юм байна.
Ингээд түүний эхнэр Нарантуяа нь өөрийн өмгөөлөгчөөрөө Г.Сарангэрэлийг өмгөөлсөн өмгөөлөгч Г.Батбаярыг сонгон ажиллуулжээ. Тэрбээр гэр бүлээ цуцлуулахдаа нөхөр В.Гомбодоржоос хоёр өрөө байраа авч үлдэх хүсэлтэй байтал В.Гомбодорж байраа өгөхгүй гэж дургүйлхсэн юм байна. Ингээд ч зогсохгүй Гомбодорж өрийн хуульч мэргэжилээ ашиглан шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж, байраа авч үлдэх гэж байсан тухай түүний эхнэр Нарантуяа ярьжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан В.Гомбодоржын байрыг хураан авах гээд ирэхэд нь эсэргүүцэж хоорондоо муудалцсан бичлэгийг интернэтэд тавьсан байжээ. Гэхдээ уг бичлэгийг эвлүүлж Г.Батбаярыг муугаар харуулах зорилготой байсан байна.
Харин Гомбодорж тэдэнд зодуулсан гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байж болзошгүй аж. Тэд гэр бүл болохдоо дөрвөн өрөө байр лизингээр авсан. Уг байрныхаа лизинг төлөөгүй учир ШШГА-наас байрыг хураан авах гэж ирсэн. Харин тэр үед эхнэр Нарантуяа нь байраа хураалгахгүй гэж ийнхүү эсэргүүцсэн аж.

Сэтгэгдэл ( 2 )
Ene umguulliin salbar baikhgui boljee
Arhangain Manjiin efu gezegtei Gonchigoo tsusaa dagaj Tangad Tuvd ruugee zailbal taarna.Neeg ih hamar ruugaa tamhi chihsen tuvd lamiin tembuutei shees