Аварга тосонгийн нуураас хүүхдийн амь аварчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 05

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон рашаан сувилалд гэр бүлээрээ амарч байсан 12 настай Д.Энхжин охин энэ сарын 2-нд нууранд эрсдэх дөхжээ. Тэр үед Замын цагдаагийн ахмад Г.Баяржаргал гэр бүлийн хамт амарч явахдаа эр зориг гарган нуураас охиныг аварсан байна. Энэ талаар охины эмээ: “Охин маань нуурын эрэг дээр жижиг хөвөгчөөр хөвж байгаад салхинд туугдан нуурын гол руу орчихсон. Бид дэмий сандралдахаас өөр зүйл хийж чадаагүй байхад Г.Баяржаргал авхаалж самбаа гарган нуурын гол руу сэлж охиныг аварсан. Энэ хүүд насан туршдаа талархаж явах болно” гэв. Замын цагдаагийн ахмад Г.Баяржаргалтай утсаар холбогдож энэ талаар тодруулахад, “Тухайн үед нилээд салхитай цуцсан байсан ч охиныг эрэг рүү хөвөгчтэй нь татаж гаргасан” гэлээ. Г.Баяржаргалын хувьд өмнө нь бас нэг хүний амийг гол усны аюулаас аварч байсан аж

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.233) 2025 оны 03 сарын 13

bayrlalaa. huuhdiig avarsand. avarga tosongiin nuur hairlaj baimaar nuur shuu, humuus yg zoriulaltaar ni heregleesei. ene nuuraa. tehguigeer seleed l bujignuulaad bval nuguu emchilgeenii horhoi ni alga bolchih vii dee.

1  |  0
Зочин(202.21.114.194) 2025 оны 03 сарын 13

Замын цагдаагийн ахмадад баяр хүргэж амжилт хүсье

1  |  0
Jjj(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

Etseg ehhuud huuhdee sain harj baihad yaana uyrtei gold huuhdee gantsaarang n oruulj baidag huvugchtei baisan ch gesendee

1  |  0
huh tenger mongol(112.72.11.104) 2025 оны 03 сарын 13

Talarhaj baina. Mongoliin urs mash olon boltugai

1  |  0
Top