Л.Гансүхийн өмгөөлөгч ХЭҮК-т хандлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 05

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүний туслахаар өмнө нь ажиллаж байсан М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг баривчлан саатуулаад байгаа юм. Таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан дээрх хүмүүсийг АТГ-аас өмгөөлөгчидтэй нь уулзахыг хориглосон хэвээр байгаа  аж. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж Төв аймгийн цагдан хорих төв орж, үйчлүүлэгчтэйгээ уулзах гэсэн боловч АТГ-аас зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Тиймээс өмгөөлөгч Ц.Баасандорж  Нийслэлийн прокурорын газар болон  ШШБЕГ-ын дарга, хурандаа С.Баяндалай болон Хүний эрхийн комисст хандан гомдол гаргасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(83.25.154.102) 2025 оны 03 сарын 13

umgeelegczid bygd hudlaa saihan zyzigczid,tednii ygiig yg gehed berh,hudlaa yariadl suuj baiz mungu awdag ulsuud szdee

1  |  0
Top