Цахимаар газар өмчлөх хүсэлтэй 18 мянган иргэн бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 05

Иргэдэд газар өмчлүүлэх бүртгэл энэ сарын 1-нээс цахимаар бүртгүүлж эхэлсэн. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн XX хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Эрдэнэтолгой, Багануур дүүргийн IV хороо Тариан булгийн I хэсэг, Багахангай дүүргийн II хороо Бор-Үзүүр гэсэн таван байршлын 1524 га газрыг нийслэлийн 14954 иргэнд өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн.

Газар өмчлөлийн цахим системээр бүртгүүлэхийн тулд нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтаар орж, хүсэлтээ явуулна. Бүртгэл эхэлснээс хойш уг системд таван сая орчим хандалт ирснээс 18 орчим мянган хүн бүртгүүлжээ. Үүнээс үүдэн хэт ачаалал үүсэж, иргэдийг нэлээд бухимдуулж, зарим хүн бүртгүүлж чадахгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top