”Орбис” эмнэлгийнхэн 46 хагалгаа хийжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 05

"Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн багийнхан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж, 100 хүнд үзлэг хийсэн байна. Тэдэнтэй улсын гуравдугаар төв эмнэлгийн нүдний мэс заслын тасгийн болон сургалтад хамрагдаж буй орон нутгийн эмч, сувилагч нар хамтран ажилласан байна. Эдгээр өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Орбис эмнэлэгт нийт 46 хагалгаа хийгджээ. Олон улсын нүдний эмч нарын баг манай улсын нүдний эмч, сувилагч, багаж, тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт ажлын байран дээрх сургалт явуулж 99 нүдний эмч, 68 сувилагч, 16 инженер хамрагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top