“Montero Medical Missions” нэртэй Америкийн төрийн бус байгууллага нь дэлхийн улс орнуудаар сайн дураараа аялан явж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, бүрэн эмчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдэг байна.
Энэ удаад тус байгууллагын хоёр шүдний эмч манай улсад ирж нэн ядуу буюу амьдралын чадвараа алдсан, гэр оронгүй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.
Энэхүү буяны үйл ажиллагааг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн оюутнууд, шүдний эмч нар дэмжин хамтран ажиллаж байна. Үзлэг эмчилгээ өнөөдөр “Гялс” төвийн шүдний эмнэлэгт эхэлсэн бөгөөд гурван өдөр ажиллах юм байна.
Тэд цаашид манай улсын Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хиймэл хөл, нүдний мэс засал зэргийг үнэ төлбөргүй хийж үйлчлэх зорилготой байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )