Хоригдож буй аавуудыг хүүхдүүдтэй нь уулзуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 06

Манай улсын хэмжээнд жил бүрийн наймдугаар сарын 8-ныг "Аавуудын өдөр" болгон 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ талаар Монголын эрэгтэйчүүдийн нэгдсэн холбоо болон "Сайхан Монгол аав" ТББ-аас дэлгэрэнгүй мэдээллээ. Энэ жил аавуудын баярыг угтан дараахь арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж. Тухайлбал, наймдугаар сарын 6-нд зохион байгуулагчид хүүхдийн зуслангуудаар зочлон хүүхдүүдийн дунд "Миний аав, миний бахархал" сэдэвт захидлын уралдаан зарлаж, аав нарт нь захидлыг дамжуулах юм байна. Мөн наймдугаар сарын 7-нд нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах байр болон хорих 431 дүгээр ангиуд дээр эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг зохион байгуулж, эцэг хүүхдүүдийг хооронд нь уулзуулан эрүүл мэнд, спорт соёлын арга хэмжээ явуулах ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(202.179.10.14) 2025 оны 03 сарын 13

Энэ бол ямар ч шийдвэр гаргадаггүй Аланхуягийн худлаа шоу.

1  |  0
Top