Сурах бичгүүдийг энэ сарын 25-наас тараана

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 06

Энэ жил анх удаа багш нарын саналд тулгуурласан сурах бичгүүдийг гаргасан байна. Бага ангийн багш нарын заах аргад ашиглах “Багшийн ном”-ыг тухайн хичээл тус бүр дээр хэвлэн гаргасан нь онцлог болжээ. Сурах бичгүүдийг хэвлүүлж, бэлэн болгосон бөгөөд энэ сарын 25-наас сургуулиудад тараах аж. Дунд болон ахлах ангиудад мөн энэ хичээлийн жилээс шинэчилсэн хөтөлбөрийг туршихаар зэхэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 200 сургуулийн хими, физикийн лабораторийг шинэчилсэн бол энэ ажлыг энэ жил ч үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top