Замын ажил газар чөлөөлөлтөөс шалтгаалан удааширжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 06

Нийслэлийн Авто замын газар нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, авто замын насжилт, эвдрэл гэмтлийг судлан Улаанбаатар хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хотын гол гудамж замуудыг өргөтгөн шинэчлэх, шинээр барьж ашиглалтад оруулан иргэд олон нийтийг аюулгүй тав тухтай зорчих нөхцлөөр ханган ажиллаж байна.

 

2014 оны 5-р сараас эхлэн Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртлэх 4,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Экспресс зам” ХХК гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.  

 

Энэхүү зам нь хуучин 7 м өргөн байсныг 14 м өргөн зорчих хэсэгтэй хоёр талдаа 2,5 м өргөн явган хүний замтай болгон өргөтгөн шинэчлэж байна. Тухайн замын эхний 2,5 км асфальтбетон хучилтыг хийж наадмын өмнө нээсэн.

 

Гэвч зарим нэг айл өрх газраа чөлөөлөж өгөхгүй байгаагаас замын ажил удааширч, авто замын зарим хэсэгт өргөн нь 7 м болж нарийсаж байгаа тул иргэд олон нийтийг тухайн замаар зорчихдоо болгоомжтой явахыг анхааруулж байна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.36.178) 2025 оны 03 сарын 13

Uhamsar doroi shunaltai humu sig albadan nuulgeed ajlaa yawuulj boldoggui yum u? Arai cdee. Hedhen bertegchinguudeesbolj ingej bgui shu dee

1  |  0
Top