Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны нөөц багатай байна. Энэ нь нэг талаас улирлын шинж чанартай боловч, нөгөө талаас өмнөх жилүүдтэй харьцуулахад эмнэлгүүдийн цусны захиалга нэмэгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл сүүлийн үед зүрх судас, хавдрын өвчлөл болон осол гэмтлийн тохиолдол ихсэж байгаа нь цусны нөөц багасахад нөлөөлж эхэлсэн байна. Иймээс нэг удаа цусаа өгч гурван хүнд амьдрал бэлэглэхийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс уриаллаа. Одоогоор манай улсад давхардсан тоогоор 140 орчим мянган донор байна. Үүнээс 1000 гаруй нь идэвхтэй цусаа өгдөг бөгөөд ихэнх нь нэг удаагийн донор аж. Цаашид энэ доноруудыг дахин цусаа өгөх боломж бүрдүүлэх, урамшуулахад төрийн дэмжлэг хэрэгтэй гэнэ. Түрүү жил нэгдүгээр бүлгийн цус хомс байсан бол энэ жил 2, 3-р бүлгийн цусны нөөц багассан гэж Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )