Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гурван залуугийн хамт баривчлан Төв аймгийн урьдчилан хориход хоёр сарын хугацаатайгаар саатуулсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.
-Таны өмгөөлж байгаа Зөвлөх Л.Гансүхийг өнгөрсөн сарын 29-нд саатуулаад байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс АТГ хууль бусаар саатуулсан гэсэн мэдээлэл хийсэн. Яагаад хууль бусаар хорьсон юм бэ?
-Л.Гансүхийг 29-ны өдөр цагдан хорьсон. Ингэж цагдан хорихдоо АТГ-аас Л.Гансүхийг нэг юман дээр гарын үсэг зураадхаач гэж дуудсан байгаа юм. Ингээд дуудсан өрөөнд нь үдийн 13.00 цагийн үед яваад ороход нь шууд гавлаад суулгачихсан, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй. Тэр өрөөнд Л.Гансүх 5,6 цаг гавтай суусан юм билээ. Сүүлдээ Л.Гансүх уурлаад гараад явахад АТГ-ынхан гудамж талбайд чирж, гулдчиж хүнлэг бусаар харьцсан байсан. Тэгж байхад хажуугаар нь УИХ-ын нэр бүхий гишүүд явж таарсан. Мөн ард түмний нүдэн дээр нэр төрийг нь гутаан доромжилсон байна. Тэгээд оройны 18.00 цагийн үед АТГ-ын байцаагч Золжаргал захирамжаа үзүүлж цагдан хорьсон. Мөн л цагдан хорихдоо өөрт нь мэдэгдэхгүйгээр дуудаж авчирч хууран, мэхлэх замаар саатуулсан.
-Яг ямар үндэслэлээр цагдан хориод байгаа юм бэ?
-Хорьсон үндэслэлийн тухайд “Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын үед саад учруулж болзошгүй гэдэг” үндэслэлээр хорьсон. Энэ нь өөрөө ямар ч нотлох баримт байхгүй. Тодорхой нотлох баримттай байж хүнийг хорих ёстой байтал хүнийг болзошгүй гэсэн үндэслэлээр хорьж байгаа нь өөрөө хууль бус юм. Мөрдөн байцаалтын үед оргон зайлах бичиг баримтаа бэлдсэн эсвэл нотлох баримт цуглуулах үйл ажиллагаанд саад учруулсан бол хорьдог хуультай.
-Саатуулагдсаны дараа Л.Цэндсүрэн гээд өмгөөлөгч уулзахаар очиход уулзуулаагүй. Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар очиж уулзсан байсан. Тэр хоёр Л.Гансүхтэй хуулийн дагуу уулзсан уу?
-Л.Цэндсүрэн өмгөөлөгчтэй уулзуулаагүй нь хууль бус. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар сэжигтэн яллагдагч өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй гэж заасан байдаг юм. Өмгөөлөгч хорих байранд үнэмлэхээ үзүүлээд л нэвтрэх эрхтэй. Мөн хоригдож байгаа этгээд өөрийнхөө өмгөөлөгчтэй уулзах эрхтэй. Үүнд АТГ ямар ч хамаагүй. АТГ-ын байцаагч н.Золжаргалд сэжигтэнг өмгөөлөгчтэй уулзах зөвшөөрөл өгөх ямар ч эрх байхгүй. Гэтэл АТГ өөрсдийгөө “лаг” гээд бодчихсон, хэн нэгэнд эрхийг нь өгдөг гээд дүрдээ итгэчихсэн. Тэр шугамаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу бичиг явуулсан. Өмгөөлөгчтэй уулзуулж болохгүй, АТГ-аас зөвшөөрөл өгнө тэгэхээр уулзуул гэх эрх байхгүй.
Өнгөрсөн дөрөв дахь өдөр би Тулгатай уулзахаар очсон. Л.Гансүхтэй хамт хоригдсон Тулга ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид байгаа. Гэтэл Ганц худаг руу хүртэл өмгөөлөгчтэй нь уулзуулж болохгүй гэсэн бичиг очсон байсан. Тэгээд би ерөнхий газар нь гомдол гаргасан. Үүний дараагаар ерөнхий газрын ээлжийн ахлагч нь ирээд, уучлаарай таныг оруулах ёстой байжээ. Манай хүн буруу ажилласан байна гэдгээ хэлсэн. Тэгэхээр энэ нь АТГ-ын бичиггүйгээр оруулах хуультай гэдгийг харуулж байгаа юм.
- Та өмгөөлөгчийн хувьд Л.Гансүх зөвлөхтэй хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Өчигдөр Төв аймгийн хорих руу уулзахаар очсон. Төв аймгийн хорихын тоо бүртгэгч нь би АТГ-аас айж байна. Тийм учраас уулзуулахгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэнд АТГ нөлөөлж байгаа гэсэн үг байгаа биз дээ. Ингээд өчигдөр уулзсан.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Л.Гансүх хоёр нэг айлын хүргэн юм уу. Ерөнхий сайд Х.Тэмүүжинтэй хамт очиж Л.Гансүхтэй уулзсан нь ямар учиртай юм бэ?
-Ерөнхий сайдтай холбоотойгоор хоёрхон зүйл хэлье. Хар тамхины хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Сарангэрэлийг хоригдож байх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү очиж уулзан, дарамталсан байдаг. УИХ-ын гишүүн хүн яагаад очиж дарамтлав гээд гомдол гаргахад ШШГЕГ хариуд нь УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тухай хуулиндаа УИХ гишүүн хүн хориход чөлөөтэй нэвтрэх эрхтэй гэдэг заалтынхаа дагуу уулзсан гэсэн хариу өгсөн байдаг. Яг ямар зорилготойгоор очиж уулзсаныг би сайн мэдэхгүй байна. Манай улсад хэн нэгэн шалгагдаад ирэхээр нэгийгээ золиослодог. Ерөнхий сайдын энэ үйлдлийг би хувь хүнийхээ зүгээс харахад хүн чанартай хүн юм байна гэж харсан. Хуульч хүнийхээ зүгээс харахад энэ хүнд очиж уулзах эрх нь байгаа. Энэ хоёр эрхийнээ дагуу очиж уулзсан. Ямар шалтгаанаар хамт явсаныг би мэдэхгүй.
-Зөвлөх Л.Гансүхийг АТГ хэзээнээс шалгаж эхэлсэн. Нүүрс хөтөлбөрийн хүрээнд шалгагдаж байгаа хэрэгт хэдэн хүн сэжигтэнээр шалгагдаж байгаа вэ. Ерөнхий сайдын охин А.Саранзаяа энэ хэрэгт холбоотой юу?
-Яг энэ хэрэгт А.Саранзаяа ямар ч холбоогүй. Энэ хэрэгт Л.Гансүх гэдэг хүн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компани шалгагдаж байгаа.Сүүлийн үед гарч байгаа мэдээлэлээр Н.Алтанхуяг түүний зөвлөх, түүний охин гэсэн мэдээлэлүүд байна. Тэгэхээр АТГ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг эргэн тойроныхон хүрээгээр дамжуулж шалгаж байгаа гэж хувь хүнийхээ зүгээс харж байна. Мөн адилхан статустай УИХ-ын дарга болон Ерөнийлөгчийг шалгаж болно. Адилхан л бүгдийг шалгах хэрэгтэй. Ганцхан Ерөнхий сайдыг ингэж шалгаж байгаа нь АТГ өөрсдийгөө хүнд нөхцөл байдалд оруулж байна. Мөн шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалттай. Гэтэл АТГ тэр өчнөөн тэрбум төгрөг идсэн байж болзошгүй нь тогтоогдлоо гээд сенсаацалдаг. Тэр хэргүүдийнхээ ихэнхийг сураггүй, хэрэгсэхгүй болгосон байдаг.
-Өнгөрсөн сарын -04 нд АТГ Л.Гансүх өөрийн хамаатан садан болон туслахтайгаа нийлж 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж мэдээлэл хийсэн. Одоо хамт хоригдсон гурван залуу өөрийнх нь болон эхнэрийнх нь дүү гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Энэ худлаа мэдээлэл байна. Энэ мэдээлэлийг хэн тараасныг сайн мэдэхгүй юм. АТГ хэн нэгнийг шалгаж байна гээд л мэдээлэл цацдаг зүгээр шоуны байгууллага болсон байна. Нөгөө хүнийг хэрэг үйлдсэн үү гэдгийг прокурор хянаагүй, шүүх тогтоогоогүй байхад АТГ ингэж шоудах нь буруу. Цаашид аудитын байгууллага, шүүхийн байгууллага, прокурорын байгууллага нотлох баримтан дээр л тулгуурлаж ажлаа хийгээсэй. Түүнээс биш хэн нэг хүний захиалгаар ийм юм битгий хийгээсэй гэж хүсэж байна. Хууль бус энэ үйл ажиллагаатай тэмцэнэ.
-Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хүний хувьд “Нүүрс” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар судалсан байх. Тэгэхээр 1 тн нүүрсийг 27500 төгрөгөөр аваад иргэдэд 80 мянган төгрөгөөр зарсан гэж байгаа. Энэ тал дээр?
-Энэ мэдээлэлийг АТГ ард түмэнд маш буруугаар ойлгуулсан. Багануураас 27500 төгрөгөөр худалдаж аваад галт тэрэгэнд ачуулна, багануурт аваачаад шигшинэ. Мөн ачиж, тээвэрлэнэ. Улаанбаатарт авчираад машинаар тээвэрлээд нийслэлийн 163 цэг дээр хүргэнэ. Мөн энд ажиллаж байгаа хүмүүсийг цалинжуулна. Энэ бүх тооцоог хийгээгүй байж буруу ташаа мэдээлсэн байгаа юм. Ингээд 1 тонныг 80 мянган төгрөгөөр иргэдэд зарсан. Тухайн үед нүүрсний зах зээлийн үнэ 200 мянга байсан. Гэтэл газар дээрээс 27.500 төгрөгөөр аваад хүмүүст шууд 80 мянгаар зарсан мэтээр ойлгуулсан. Энэ дунд ямар ч ашиг байхгүй. Тухайн төслийг хэрэгжүүлж байгаа компани тодорхой хэмжээний ашгаа олсон. Үүнтэй холбоотой “Нүүрс” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн тайлан тооцоог удахгүй дэлгэнэ.
-Тэгэхээр Л.Гансүх 3.6 тэрбум төгрөг битгий хэл нэг ч төгрөг идээгүй гэж ойлгож болох уу?
-Энэ хүн нэг ч төгрөг идээгүй. Л.Гансүхийг эрүүгийн хуулийн 273-аар шалгаж байгаа. Энэ зүйл ангийн сувект нь төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн зүйл анги. Төсөв захирагч гэдэг нь хуулиараа газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга төсвийг захиран зарцуулдаг ийм хүмүүс. Л.Гансүх чинь өөрөө сайдын зөвлөх, төсөв захирагчид орохгүй. Энэ гэмт хэрэг бүрэлдэхүүнгүй. Төсөв захирагч гэдэг нь Ерөнхий сайд болон ЗГ юмаа.
-Тэгэхээр АТГ-ын шалгах ёстой хүн нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг юм биш үү?
-Хэнийг шалгах юм мэдэхгүй. Шалгаж байгаа бол ЗГ-ын хэн нь энэ мөнгийг идсэн гэдгийг шалгах ёстой. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас энэ мөнгө гарсан. Энэ хэрэгт Л.Гансүх ямар ч хамаагүй. Үүнийг АТГ мэдэхгүйдээ биш улс төржүүлэх сонирхолтой байгаа. Ийм зүйл ангийг мэдэхгүй бол мөрдөн байцаагч хийгээд яах юм.
-Яг энэ үндэслэлээр хуулийн байгууллагад хандсан уу?
-Прокурорт хандсан, АТГ-т хүсэлтээ өгч байгаа. Мөн ХЭҮК-д хандсан байгаа.
Б.Анхням
Сэтгэгдэл ( 48 )
ingej l barihgui bol ted irne gej uu. utsaar yariad l tomchuudtai holbogdood sullagdchina shde.
Altanhuyagaa arai dendej bna shvv Gansvh chin idej uugaagvi baitalaa chi yaran sandran temvvjingee daguulaad huuliig guuli bolgon shorond ochihuu
Hutsana daa neg ch tugrug ideegvi chigshig shaana biz nowsh chin
АТГ аймаар газар л гэх жирийн иргэны миний хувьд АТГ харинч сайн ажиллаж байна. Айх айдастай хїмїїс л айж байна. Энэ ємгєєлєгч бол хангалтгїй боловсролгїй хїн байна. Зєвхєн єєрийн эрх ашгийн єнцєгєєс гэм буруугїй ч гэх шиг юм ярьж байна. Ашиг сонирхол, албан тушаалаа ашиглах гэдэг зїылыг мэдэхгїй байна. Ямар тэнэг хїн єнєєдєр єєрєє оролцоод илт хууль зєрчих билээ дээ...Ашиг сонирхол, албан тушаалаа ашиглах замаар Улсын мєнгийг їнгїйдїїлсэн гэж харагдаж байна. Энэ ємгєєлєгч тиймл лаг юм бол дуугїй ажлаа сайн хий гэм буруугїй гэдгийг нотлогдох баримтаар хангалтай гаргаж ирээд дараа нь ийм юм ярих ёстой ш дээ... тэрнээс биш хїны їгээр шоу хийхээ болих хэрэгтэй...
Ene pizda heden tsaas amandaa hiij l de chi asuultandaa l hairiul l da neg ailiin hurgen mun u gehed ter Temuujin Saraa 2 yamar hamaa bna aa bas chi nuurs tulj uzeegui bairnii paalantai jorlongiin amitan bna l da neg tonnd naad tootsoog chini helj bolno heden zuun tonnoos heden tugrugnii ashig garah uu chi ard tumniig erguu teneg gej bodoogui biz de.... Udahgui Altanhuyag metiin amitdaas ehneesee buuduulj uhej ehelne ee ta nar harj l bgarai neg udur ali neg avilgaklch turiin tusheedees ehleed sanamsargui osol esvel buun duund uheh bolno harj bgarai ene bol battai unen shuu!!! Harin hen ekhniih ni bol harj l baiya da....
АВИЛГАЛ АВЧ АЙХ ЮМ ХИЙГЭЭГҮЙ ХҮНД АЙДАС ТӨРҮҮЛДЭГ ГАЗАР АТГ БИШ ЭЭ.АЙХ ЮМ ХИЙСЭН ХҮМҮҮСТ БОЛ АТГ АТГААЖИН ХАР МАНГАС МЭТ САНАГДАН АА.
Uur olon hun garch irnee tuts mashinii asuudal saihanbileg jadambaa bondiin mungu hamaagui zarsan batbayar geed
ene heden $ abchihaad tyyniigee nemyyleh geed suuj chadahaa bolichihson bn shyy iim omgoologchoor yah um bilee barih barits bhgyi door Dorj zob heljee
ATG aa tatan buulgaachee dvrdee itgetsen shouchid Mongotei negnii erxend orood shoudaad bgam bishvv
Gansuh hunleg hunuu
Ingej umguulul khiideg bol saikhan l yum. Umguulliin sslbar uursdiiguu od geed bodson kheden khuukhdiin togloom bolokh yum bnldaa ...
Shounii baiguulaga gedeg n unen shuu dee.ATG -t MAN iin gar khol porjee.Ene er n namiin khariyanii baiguulaga gedegee kharuulasan shuu dee.Odoo tatan buulgaval shudraga es togtono shuu dee.Kheden darga nar n com no toi khogiin baiguulaga baiguulchisan yum daa.Ardchilsan niigemd shudraga yum gej baikhgui yum daa.Unen yumiig ard tumneesee sain nuukh yum daa.
duu huu chi bol unendee jijigdene zugeer l temuujingeesee mongoo toolj ab
Bi hurtel jiriin neg irgen edgeer hvmvvs yamar juram huuli zurchsnig xelende ee Temvvjin hurtel tsagdan horih juram uuruu gargaxhihad uuruu zurchij yawj bna
Huulia medexgui erguu mal ve yaaj huulich bolson bol doo ter huulich din shalgalt awdar humuus eniig anxa araich arai xeternee haltar mungu nii tuluu ami uguh holgui muu buuni nohoi
tuvshin muu lalar mini chi hulgailj baisniig ni harsiimuu bitii hunii ugeer ug hiigeech chinii yagaachgvi muruuru bsan ehner esvel naiz ohiniig biee vneleed yavjiin hintei suulerjiin gevel chamshig amitan bol yaj ch magadgvi yum bna lda tsuurhal gedeg chin hamgiin aimaar hudlaa gutgeleg bol buur aimaar hunii amind hursen hoinoo buruugvig meddeg jamtai mal mini bodoltoi bgaach teneg sda ve chi chin
Хөөрхий дөө энэ өмгөөлөгч өмгөөлсөн мөнгөө ахиу авах гээд л улайраад яваа хүн байна шүү дээ.Гансүх их мөнгө өгнө гэж амалсан чадлынхаа хирээр л өмгөөлж байна.Өмгөөлөгч нар ийм л байдаг шүү дээ.Үнэнийн төлөө гэх юм өмгөөлөгч нарт байхгүй.мөнгөни
Бид нэг иймэрхүү өмгөөлөгч нарын оронцогуудтай болчихсон юм даа. Ер нь Монголд өмгөөлөх үйл ажиллагаа сонгодог утгаараа байж чаддаггүй Яагаад гэвэл Монголын бүх өмгөөлөгч нар мөнгө төл хэргийг чинь аргалж өгье гэдэг, өөрөөр хэлбэл хэрэг будлиантуулдаг, хулгайч нарт үг зааж өгдөг, ердөө л хуулийн нэр барьсан хулгайч нар л байдаг юм . Бүх өмгөөлөгч нар яг л ийм зарчмаар ажилладаг. Энэ өмгөөлөгч нэртэй амьтаны ярьж байгаагаар шоронд хоригдсон хүнтэй еранхий сайд, сайд хүн уулзаж болдог юм гэнээ. тэгвэл жирийн иргэн би уулзаж болох уу. Болохгүй биз дээ. Монгол бүхлээрээ дампуурчээ.
Бид нэг иймэрхүү өмгөөлөгч нарын оронцогуудтай болчихсон юм даа. Ер нь Монголд өмгөөлөх үйл ажиллагаа сонгодог утгаараа байж чаддаггүй Яагаад гэвэл Монголын бүх өмгөөлөгч нар мөнгө төл хэргийг чинь аргалж өгье гэдэг, өөрөөр хэлбэл хэрэг будлиантуулдаг, хулгайч нарт үг зааж өгдөг, ердөө л хуулийн нэр барьсан хулгайч нар л байдаг юм . Бүх өмгөөлөгч нар яг л ийм зарчмаар ажилладаг. Энэ өмгөөлөгч нэртэй амьтаны ярьж байгаагаар шоронд хоригдсон хүнтэй еранхий сайд, сайд хүн уулзаж болдог юм гэнээ. тэгвэл жирийн иргэн би уулзаж болох уу. Болохгүй биз дээ. Монгол бүхлээрээ дампуурчээ.
Ene umguulugch bolon setguulch nertei zarim orontsognuud avilgachdiig haatsaildagaa bolibol taarana. ATG-aar ajliig ni zugeer hiilge
ATG iig tatan buulgah heregtei yum shig sanagdjiin .helmegdeltuulgiig hiij ehleed bna.arai dendej bna .uursduu uls orni hugjiliin tuluu yu ch hiij chadahgui baij hiij baigaagaa shorond hiiged bhiin.
an hulgaich nar bugd yalgaagui bugd hudalch hulgaich nar gedgiig hun buhen medej baigaa
an hulgaich nar bugd yalgaagui bugd hudalch hulgaich nar gedgiig hun buhen medej baigaa
neg chgesen luivarchin dald orj baigaa ni taatai baina
үрэгсэн хулагны нүдтэй хүү чинь хэн сэн билээ дэ нүд нь яах вэ хүн нь шудрага зарчим ч нэгэн гэдгийг ганц хоёр үгнээс нь мэдэрсэнийн байна үнэн байнга ялдагдаа
Ardchilliin golognvvd enh bayriig magadgvi gesen shaltgaanaar horichood ooriinh ni namiin boos ingehleer booj vhehnee ichmeer ym a.namiin hytadiin erliizvvd
Ерөнхий сайд ба ИХ гишүүдийг ард түмэн сонгосон АТГ ыг хэн сонгодыг би мэдэхгүй би л лав сонгоогүй тэд үнэхээр лаг юм аа яа
энэ бас сарангэрэлийн өмг,өөлөгч батбаяр шиг холионы эр байхоо Өмгөөлөгчидийн холбоо шалгуураа өндөрсгөж хүмүүсээ цэгцэлмээр болжээ
АТГ-ыг татан буулгах цаг болжээ Иргэдийн тархийг угааж хууль бусаар төрийн эрхийг авах гэсэн хүчинд илтээр үйлчэх боллоо Алтанхуягийн ЗГ бол сонгуулиар албан ёсоор байгуулагдсан ЗГ хэвээр байгаа шүү Монголыг бутаргах тогтворгүй байдал руу түлхэх явуулга илээр явагдаж байхад Үндэсний аюулгүйн зөвлөл юугаа хийгээд байгааг иргэд мэдэхгүйд хүч байна
Идэж уугаагуй юм бол ухсэндээ айгаад бга юм.Хэд хоног сууж байцаагдаж бгад л гараад ирнэ биз Эд нар ямар ажил хийгээд бгаа харагдахгуй л бна дг Иргэддээ уйлчилэх еостой торийн байгуулга нь боон хунд суртал хуний омсон зуусэн онго зусээр ялгаврласан их зантай амьтад хаа бна тэр ухаалаг ,цахим хонгон шуурхай тор чинь
37 оныг санагдуулсан хэлмэгдүүлэлтий г хэн гардаад өрдөөд байна даа Элбэгээ юу өөр хэн бэ гэдэг асуулт иргэдийг зовоох боллоо Ажил хийсэн хүн болгоныг шоронд гэдэг хууль зарчим гарч дээ янз нь Итгэхгүй байна ажил хийсэн хүн болгон идээч уугаач болсон гэх нь арай л хэтрүүлэг болчихлоо доо
хаваржин Тэмүүжинг намнасан Дараа нь Батбаяр сайдыг намнах ажлыг эхлүүлсэн Одоо Алтанхуягийг намнаж эхлээд байна Арай ажил хийх гэсэн хүмүүсийг нам нах ажлыг бараг л гадны гар хөл бологсод эрээ цээргүй хийж байгаа нь 37 оныг өөрийн эрхгүй санагдуулж байна Ард түмэн ухаантай болсон Босох цаг ирэхвий гэж түгших боллоо Монголчуудыг эвтэй байхыг улс орноо босгохыг хүсэхгүй хүчнүүд байдгийг хэн ч мартаагүй л байлтай Үүрд сана Мартвал сөнөнө гэдэг үг дахин сонсосгдох шиг болж байна Харанга шиг л
ene omgoologch medleg homs jaahan erguu yariatai gar bna daa ene uls tord shudraga hun gej bhgui shidee nowshnuudig bugdiin shalga
Багануурын нүүрс хэзээ ч 1 тн нь 200000 гарч байгаагүй. Худал ярихаа болиоч. Ард түмэнд хогтой нүүрс л ирдэг байсан шүү дээ. Дэмий юманд хэсэг бүлэг хүмүүс шоудаж мөнгө үрдэгээ болимоор юм.
Өмгөөлөгч хүний үүднээс зөв л ярьж байна шдээ. Нотлох баримтын хүрээнд процесс явагдана.
Bas 1 yuanii l nohoi biz
Bas 1 yuanii l nohoi biz
Bas 1 yuanii l nohoi biz
Hutsdag muu lalar ve aldagdaltai anilsan gej turuus mungu avsan bzdee
Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэж байдаг юм уу?
Enhbayariig bolohoor gar deeree urguj yavchaad Gansuhiig gazaraar chirdeg ni l sgudraga bus baina! Ternees bish ch 2-uulaa l hulgaich l da!
l a l a r uu d suuh heregtei i d sen hulgaich bna sh de
l a l a r uu d suuh heregtei i d sen hulgaich bna sh de
l a l a r uu d suuh heregtei i d sen hulgaich bna sh de
АТГ газар хуулийн хүрээнд шалгах хэрэгтэй ш дээ
АТГ газар хуулийн хүрээнд шалгах хэрэгтэй ш дээ
АТГ газар хуулийн хүрээнд шалгах хэрэгтэй ш дээ
Bitgii HUTS . . . Novshnuud ard tumnii hurungu idsen l bol shorond ni hataah heregtei