Хан-Уул дүүргийн аравдугаар хороо, “Буянт-Ухаа-2”-ийн барилга дээр ажиллаж байсан хүн унаж гэмтлээ гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус барилга дээр ажиллаж байсан Өвөрхангай аймгийн харьяат “Баадай зээл” ХХК-ийн туслах ажилтан 30 настай эрэгтэй Б гэгч зургаан метрийн өндөрт цутгамалийн хэв хийж байгаад унаж бэртжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Б нь тухайн үед хамгаалалтын бүс, хэрэгсэлгүй байсан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )